Начингийн хээр

Сэтгүүлч
2020 оны 5-р сарын 11 -нд

Архангайчуудын аархаж уралдсан одтой наадмуудын нэг нь шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаан. Айргийн таван морьдын гурав нь энэ нутгийн хийморилог эрсийн хүлгүүд байсныг уншигчид санаж буй биз ээ.  Монголын морины олимп гэгддэг “Их хурд” уралдаанд аман хүзүүнд хурдалсан Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэсүрэнгийн унаган, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, Монгол Улсын начин, аймгийн Алдарт уяач Д.Дашцэрэнгийн хээр морины удам угшил, амжилтын товчооныг уншигч танаа танилцуулбал:

Удам, угшил:
Эцэг: Ц.Эрдэнэсүрэнгийн сумын наадамд хэдэнтээ түрүүлж, айрагдсан буган азарга.
Эх: Чанга Рэнцэнгийн хүрэн азарганы удмын хүрэн гүү
Амжилтын товчоон:
2002 онд шүдлэн:
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 10 жилийн ойд аман хүзүү
- Өгийнуур сумын дунд сургуулийн ойд түрүү
2003 онд хязаалан: 
- Архангай аймгийн түүхт 80 жилийн ойд айргийн тав
- Цэнхэр сумын 80 жилийн ойд түрүү
2004 онд соёолон:
- Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон бэсрэг уралдаанд түрүү
- АХ-ын 83 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын 70 жилийн ойд түрүү
2005 онд хавчиг:
- Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой төвийн бүсийн наадамд ес
2006 онд долоотой:
- АХ-ын 85 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд уралдсан ч морь будилсан
- ”Тамирын хурд 2006" хангайн бүсийн наадамд түрүү
2007 онд наймтай:
- Шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд аман хүзүү
2008 онд естэй:
- Суварга хайрханы тахилга уралдаанд замаас татуулсан
2009 онд аравтай:
-АХ-ын 88 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 11

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна