МУ-ын Алдарт уяач Б.Дамдинсүрэн: Улсын арслан Суугаа Содовын тэргэнд хөллөдөг хүрэн азаргыг аймагт айрагдуулсан

Авсан болгоноо айрагдуулдаг Алдарт уяач
Анхдагчдын өлгий Булган нутгаар овоглодог төрийн хишигт уяачдын нэг Монгол Улсын Алдарт уяач Балдангомбын Дамдинсүрэн нь 1934 онд Булган аймгийн Тэшиг суманд төрж, Хутаг-Өндөр сумын Маам станцад адуучин, Ингэт толгойн сангийн аж ахуйд малчин гэх зэргээр мал аж ахуйн салбарт олон жил ажиллажээ. Б.Дамдинсүрэн нь хурдан адуу шинжиж танин, үнэ хайрлахгүй авч хурдлуулдгаараа нутаг орондоо зартай нэгэн байсан агаад адууныхаа чанарыг сайжруулах тал дээр эртнээс анхаарч Төв, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудаас болон ОХУ-аас хүртэл хурд авч байжээ. Тийнхүү олон жилийн хөдөлмөрөө зарцуулж, хурд цуглуулсан тэрээр ид үедээ аймгийн баяр наадам болон, тэгш ойтой сумдад очиж уралдан, хүлгийн сайн, уяачийн эрдмээр илүүрхдэг байжээ.
Тэрэгний адууг таньж хурдлуулсан нэгэн түүх
Сайн морь уяж байж, сайн уяач болно хэмээн хууччуул ярьдаг. Тэгвэл Б.Дамдинсүрэнг уяаны эрдмийн дөртэй болгож, морь уях дадал суулгасан хүлгүүдийн нэг нь олноо Цэрэндашийн хэмээн алдаршсан хээр морь нь. Хээр морио Алдарт Хутаг-Өндөр сумнаа ажиллаж байхдаа худалдан авч олонтаа түрүүлгэсэн бол, Ингэт толгойн САА-д малчин байхдаа өөрийн унаган хонгор морио САА-н наадамд дөрвөнтөө түрүүлгэж, түүнээс олон удаа айрагдуулжээ. Ийн сайн их насны морьдоор уяаны эрдмийн дөр суусан тэрээр 1986 онд Дашинчилэн сумын харьяат Дашдондогоос долоон бод дээр 150 төгрөг өгч авсан Дэлт хээр нь уясан эзнээ урмаар тэтгэн аймгийн баяр наадамд гурвантаа түрүүлж, хоёр аман хүзүүдэн, зургаа айрагджээ.Харин Төв аймгийн Эрдэнэсант гаралтай өсгий цагаан үрээ нь даагандаа аймагт түрүүлж, шүдлэндээ аман хүзүүдсэн байдаг. Өсгий цагааныхаа тухай Алдарт захын контоорын дарга Лханаасүрэнгээс авсан цоров цагаан хүрэн гүүг дагаж ирсэн унага байгаа юм хэмээн хуучилсан удаатай. Мөн энэ хүнээс авсан халтар азарга хавчигтаа буюу 1986 онд Булган аймагт таваар давхиж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Улсын Арслан Суугаа Содовоос авсан тэргэнд хөллөдөг хүрэн азарга нь дөрвөөр давхиж байсан удаатай. Өөрөөр хэлбэл тэр жил Б. Дамдинсүрэн аймгийнхаа баяр наадамд хоёр азарга айрагдуулсаны нэг нь тэрэгний адуу байсан гэдэг. Ийн хурд таних нүдтэйгээ дахин баталсан тэрээр 1988 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Дамбаа заанаас Хөхөлт хээр гэх морийг авч аймгийнхаа 50 жилийн ойд зургаагаар давхиулаад, дараа жил нь /1989 онд/ айргийн тавд оруулжээ. Хөхөлт хээр 1990 онд хараахан айрагдаж чадалгүй еслөөд, 1991, 1992 онуудад дарааллан айрагдсан байдаг.
Амь аврагдсан Хангал зээрд
Түүнийг хурдан морь таньж шинждэг эрдэмтэйг батлах бас нэгэн хурдан хүлэг нь Хангал зээрд юм. Булган аймгийн Хангал сумын бойны адуунаас зээрд шүдлэн үрээг хурдлах адуу хэмээн шинжиж, бүдүүн мориор сольж авсан нь хожмоо Хангал зээрд хэмээн алдаршсан хурдан хүлэг болсон билээ. Хангал зээрд 1988 онд хязааландаа аймгийнхаа 50 жилийн ойд анх айрагдаад, 1989 онд амжилтаа бататгаж, айрагдсан багтсан байна. Харин хавчигтаа хараахан айрагдаж чадалгүй 11-ээр давхиад, 1991 онд долоотой морь аймгийнхаа наадамд аман хүзүүдсэнээс хойш хүү Мөнхтүвшингийнх нь нэрийг дуурсган хурдлах болжээ.
Сайдын шарга халзангийн үр хурд тарьсан нь
Нийтлэлийн эхэнд Б.Дамдинсүрэнг олон газраас хурд цуглуулсан хэмээн онцолсон. Газрын хол гэж халшралгүй хурд зөөсөн тухайд нь ганцхан жишээг уншигч танаа дуулгая.
1990 онд Хурц сайдын шарга халзан азарганы төл хонгор халзан үрээг, хоёр гүү, нэг морины хамт төв халхын нутгаас аваачжээ. Энэ үед авч очсон хонгор гүү бол Тод манлай Ононгийн адуу бол зэгэл хүрэн байдас нь нэрт уяач Данзанням гуайн төрийн наадамд дөрвөнтөө түрүүлсэн хүрэн азарганы төл юм. Тухайн үед М.Данзанням уяач “миний хүрэн азарганы эр төлүүд нь олигтой давхидаггүй юм” гээд хүрэн загал байдсыг өгсөн гэдэг.
Сар шахуу явж ирсэн хонгор халзан үрээ тэр жилээ 20 гаргаж давхисан ч хавчиг азарга аймгийн наадамд таваар давхиснаас хойш гурвантаа айрагдаж, Ингэт толгойн 50 жилийн ойд аман хүзүүдэн, Бугат, Орхон сумын наадамд хоёр удаа айрагджээ. Түүний үр төлүүдээс хязааландаа аймгийн наадамд дөрвөөр давхиад, Орхон суманд гурвалсан Унтаа халзан шаггүй хурдалсан морь. Халзан морь соёолондоо аймагтаа зургаалаад, хавчигтаа өнжиж, долоотой Бугат суманд гурваар давхиж, тэр жилээ Эрдэнэтийн өвлийн бооцоот уралдаанд дөрөвт хурдалжээ. Ийнхүү 200 гаруй моринд айрагдсан хурдан халзангаа Б.Дамдинсүрэн уяач мөн л хүү Мөнхтүвшиндөө өгсөн байна.
Мэлхий хул хэмээх мадаггүй хурдан адууны тухайд
Төв халхаас авчирсан сав сайт гүүнүүдээс хурд төрсөн нь лавтай хэмээн уншигч та тааварлаж суусан бизээ. Таны таамаг онож. Данзанням уяачийн хүрэн гүүнээс Бундан хэмээх хонгор халзан, Онон уяачийн хонгор гүүнээс хүрэн халзан унага гарч даагандаа аймгийнхаа баяр наадамд айрагдсан байдаг. Гэхдээ тэр жил Б.Дамдинсүрэн хоёр биш гурван даага айрагдуулсаныг тодруулж хэлэх нь зүйтэй бизээ. Дааганы уралдаанд айрагдсан дараагийн хүлэг бол Завхан аймгаас авсан хээр гүүний унага, Хурц сайдын хонгор халзан азарганы үр Мэлхий хул нь байсан юм. Дараа жил нь Бундан хонгор халзан дахин айрагдаж /таваар давхисан/, Мэлхий хул нь хараахан амжилгүй зургаад баригджээ.
Энэ цагаас хойш Мэлхий хул эзэн уяачаа баярлуулан хэдэнтээ айрагдсан бөгөөд хязааландаа аймагт тавлаж, Сайхан суманд болсон хоёр түмэн адууны баярт гурвалсан бол соёолондоо аймагтаа мөн таваар давхиж, Тэшиг сумын 70 жилийн ойд мөн айрагдсан байдаг. Харин хавчигтаа өнжөөд, долоотой аймагтаа гурвалж, наймтай Орхон суманд түрүүлээд, аймагтаа шороо идснээс болоод уралдаж чадаагүй гэдэг. Естэйдээ Орхон, Бугатын хаврын уралдаануудад тус тус түрүүлээд хүү Энхтүвшингийнх нь өмчийн адуу болсон байна.
Бага ухаа бас л хурдан адуу
1994 онд Сайхан сумын Сандагаас бага ухаа морийг нь 400 мянган төгрөгөөр үнэлж аваад, тэр жилээ Бугат сумын ойд таваар давхиулсан ч будилсан хэмээн дахихаар болсон байна. Маргааш нь ухаа морь урьд өдрийн амжилтаа бататган тавлаж эзэн уяачийн магнайг тэнийлгэсэн бол 1995 онд аймагтаа зургаалаад, харин дараа жил нь түрүүлэн түмэн эхээ дуудуулжээ.
1997 онд ухаа морь Бугат сумын өвлийн уралдаанд түрүүлж, зун нь аймгийн наадамд таваар давхиад, 1998 онд Холбооны 60 жилийн ойгоор аман хүзүүдэж, аймгийн ойд 10-т хурдалжээ. Ухаа морь хаврын бооцоот уралдаанд олонтаа түрүүлж айрагдан хурдан хурцаараа гайхагдаж байсан ч аргамжаанд хөлөө ороож гэмтээгээд зодог тайлахаас аргагүй болсон хэмээдэг. Дашрамд сонирхуулахад ухаа морины түрүүлсэн Бугат сумын /1997 оны/ хаврын бооцоот уралдаанд Б.Дамдинсүрэн Алдарт тун чиг одтой наадсан бөгөөд хонгор халзан морио таваар давхиулж, Согоо хээр азаргаа айрагдуулан, түрүү морины байны нэг адуу, айргийн морьдын шагналын хоёр хонь, мөнгөн шагналтай гэртээ харьж байсан гэдэг.
Энэ мэтчилэн Алдартыг урмаар тэтгэж, уяачийнх нь эрдэм ухааны илрэл болсон олон хурдан хүлгүүд байсны нэг нь Суман хүрэн азарга. Хэдийгээр аймгийн наадамд түрүүлж айрагдаж чадаагүй ч сумдын наадам, хаврын бооцоот уралдаанд тав түрүүлж, 10 гаруй айрагдсан бас л хурдан хүлэг.
Ийм хурдан буянгуудын нэг нь 2000 онд долоон настайд нь Орхон сумын харьяат МУ-ын Алдарт уяач Дашийн Баясахаас найман бодоор авч байсан Гоё хээр морь нь юм. Гоё хээр ирсэн жилээ аймгийн наадамд таваар давхиж, 2003 онд 10 настайдаа дөрөвт хурдалж байжээ.
Авсан болгоноо айрагдуулж, уясан болгоноо хурдлуулдаг Балдангомбын Дамдинсүрэн 2002 онд аймаг, бүсийн 12 түрүү, 16 айргийн амжилтаар МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж байсан юм.
Тэрээр таван хүү, гурван охинтой, найман хүүхдийн аав. Гарын таван хуруу шиг таван хүү нь тавуулаа моринд хорхойтой. Том хүү Болдбаатар нь Архангай аймгийн Эрдэнэмандалд холбоочноор ажилладаг байсан бөгөөд тэр хавийн нутаг оронд байгаа хурдан адууны талаар аавдаа хэл хүргэж, аав нь очиж үзээд авдаг байсан гэдэг. Өдгөө сумын Алдарт уяач Мөнхболд, Энхтүвшин, Мөнхтүвшин, аймгийн Алдарт уяач Отгонбулган нар нь аавынхаа захиас гэрээсийн дагуу хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулан аймаг орон нутагтаа айраг, түрүүтэй сайхан наадаж буйг дуулгах таатай байна.
Хурдан хүлгийн босоо цагаан хийморь мөнхөд ивээх болтугай.
Тод магнай сэтгүүлийн Булган аймгийн тусгай дугаар
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 14:34 минут Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
Даваа, 21:59 минут Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
Даваа, 19:19 минут Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
Даваа, 13:13 минут Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
Даваа, 12:29 минут Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
Даваа, 11:50 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
2022 оны 12-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач М.Энхбат: Хүрэн морь зүүн бүсэ…
-
2022 оны 12-р сарын 04 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан их насн…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №102: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ У.ТАМ…
-
2022 оны 11-р сарын 28 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
Даваа, 19:19 минут Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
Даваа, 13:13 минут Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
Даваа, 12:29 минут Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
Өчигдөр, 14:34 минут Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
Даваа, 21:59 минут Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
Даваа, 11:50 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
202.126.90.54
сайхан нийтлэл байга
Reply202.55.188.103
Халхын их уяаач
Reply202.126.89.58
Миний Аав Халхын Сайн Уяаач
Reply139.5.216.126
uneheeer bahrhmaar yma
Reply