Саудын Арабын тэрбумтан алдарт жүчээ байгуулсан түүх


Саудын Арабын тэрбумтнууд хүссэн зүйлээ өөрийн болгож чадах хөрөнгөтэй гэдгээрээ алдартай. Түүний нэг жишээ нь энэ Халид Абдул нэрээр хурдан морь сонирхогчдын дунд алдаршсан тэрбумтны түүх. Халид Абдулын байгуулсан цэвэр цусны хурдан морины жүчээг бүгд л мэддэг. Хэмжээлшгүй их хөрөнгөтэй энэ хүн яаж яваад хурдан морины бизнест хөл тавьж, хамгийн нөлөөтэй төлөөлөгчдийнх нь нэг болсон түүхийн талаар сонирхуулъя.
Халид Абдул нь Саудын Арабын анхны хааны ойрын төрлийн хунтайж бөгөөд бүтэн нэр нь Халид ибн Абдулла ибн Абдул Рахман ибн Фейсам ибн Турки ибн Абдулла ибн Мухаммед ибн Сауд ибн Мухаммед ибн Мукрин аль-Сауд. АНУ-д сургууль дүүргээд Саудын Арабын Гадаад харилцааны яаманд алба хашиж байгаад хөрөнгө оруулалтын “Mawarid Holding” компани байгуулан бие даасан. Тэртээ 1990 онд түүний хөрөнгийг “Forbes” сэтгүүлээс 1,8 тэрбум гэж үнэлж байв. Хурдан морины уралдаанд дуртай байсан тэрээр олон тэрбум доллар эргэлдэж байдаг энэ бизнест хөл тавьсан түүх нь сонирхолтой.
Товчхондоо бол түүний гэр Парис хот дахь Лоншан морин тойруулгатай ойрхон байснаас хамаг зүйл эхэлжээ. Тэрээр энэ талаар “Том хүүд маань эмчилгээ шаардлагатай болоод Францад ирж таараад байлаа. Тэнд байдаг Саудын Арабын хоёр найз маань өдөр болгон шахуу хурдан морины уралдаан үзэж бооцоо тавьдаг. Иймд би тэр хоёрыг дагаж уралдаан үздэг болсон. Гэхдээ тэр үед өөрийн гэсэн их мөнгөтэй байгаагүй тул цаг нь ирээхээр өөрөө морьтой болоод миний сонгосон морь Лоншан морин тойруулга дээр уралддаг болно гэж өөртө амласан байдаг юм” гэж дурссан байдаг. Улмаар 1977 онд тэрээр бизнесийн шаардлагаар Лондон оржээ. Тэгээд Англид хурдан морины уралдаан үзэж байхдаа өөртөө өгсөн амлалт нь биелэх боломжтой болж байгааг анх мэдэрсэн аж. Энэ тухай тэрээр “Гэвч би энэ талаар ямар ч нарийн мэдлэггүй байлаа” гэжээ.

Иймд дундын танилаараа дамжуулаад Хамфри Коттрил гэгч Нью-Маркетийн дасгалжуулагчтай танилцжээ. Хамфри нь өөрийн жүчээгээ зараад чөлөөтэй байсан тул Саудын Арабийн хунтайж шинээр байгуулах гэж байгаа жүчээндээ менежерээр урихад хүлээн авсан байна. Халид Абдул “Би Хамфритай уулзаад морь худалдаж авмаар байна гэж хэлсэн. Хариуд нь тэр хоёрыг авахад хангалттай гэхээр нь дөрөв байвал ялах магадлал өндөр болно” гэсэн хэмээн дурсжээ. Гэвч сонгож авсан дөрвөн мориноос нэг нь ч түрүүлээгүй байна. Иймд морины дасгалжуулагчаар хөлсөгдөөд байсан Жереми Три нь ажлаасаа халагдлаа гэж бодож байтал Халид Абдул ганц ялагдал төдийд бууж өгдөггүй, хангалттай мөнгөтэй хүн гэдгээ харуулав. Тэрээр 1978 онд нэг настай морьдын “Tattersalls” дуудлага худалдаанаас тэр жлийн Парсимонийн долоодугаар сарын цомын ялагчийн хүүг 264 мянган гинейгээр /хурдан морины дуудлага худалдаанд 1 гиней нь 1,05 фунт стерлингтэй дүйцнэ/ худалдан авчээ. Сэнд Хок гэж нэрлэгдэх болсон энэ азарга хунтайжийн жүчээнд анхны ялалтыг авчирчээ. Гэвч Сэнд Хок нь ганц удаа ялихгүй уралдаанд амжилт үзүүлээд цаашаа яваагүй. Гэхдээ хунтайж бууж өгсөнгүй. 1978 онд Хафри Коттрил менежерээ Жереми Три дасгалжуулагчийн хамт Кинеленд дуудлага худалдаа руу явуулж, Ноун Фэкт дуудлагат морь худалдан авч, нэгдүгээр зэрэглэлийн уралдаанд түрүүлгэсэн байна. Шейхийн хүлэг морьдыг унаачид цайвар ногоон, цайвар улаан өнгө хосолсон өмсгөлтэй гарч уралддаг болж, Английн хурдан морь сонирхогчид ч андахаа больжээ.

Өөрөөр хэлбэл Халид Абдул нь хоёр гуравхан жилийн дотор мэргэжлийн өндөр чадвартай, итгэл даах хүмүүсээр хүчтэй баг бүрдүүлж чадсан байна. Тэрээр энэ тухайгаа “Би хурдан морины уралдааны талаар бүх нарийн зүйлсийг мэдэхгүй. Тэгэхээр дасгалжуулагчид юу хийхийг нь яаж заах юм бэ? Надад маш сайн хүмүүс байна, сайн менежерүүд байна. Би тэдэнтэй байнга уулздаг. Хурдан морь гэдэг бол бизнес биш харин миний цор ганц хобби, тэгээд энэ хоббигоор мөнгө хийх бус харин байнга хянаж мэдэрч байхын тулд яг бизнес шиг удирдаж байх хэрэгтэй байдаг юм” хэмээн ярьжээ.
Нэг сонгосон хүмүүстээ туйлын итгэдэг, хүндэлдэг, үгийг нь сонсдог нь Халид Абдул хунтайжийн давуу тал. Цаашдаа ч багийнх нь гишүүд өөрчлөгдөж байсан ч энэхүү ажлын зарчим нь өөрчлөгддөггүй байсан тул жүчээ нь урьдын адил амжилттай, өндөр амжилт үзүүлсэн хэвээр байлаа. Гэтэл өрсөлдөгч “Годолфин”-д гэхэд л удирдлага нь солигдоход доод шатны ажилчдынхаа үгийг сонсохоо больсноос чанарын үзүүлэлт нь буурах явдал ажиглагдах болж.

Энэ зуур Халид Абдул хунтайжийн Рэйнбоу Квест 1985 онд “Триумф Арк” –д, 1986 онд Дансинг Брэйвт тус тус түрүүлж, хатан хаан II Элизабетийн шагналт уралдаанд ч магнайлсан юм. Энэ бүх амжилтууд Халид Абдулд өөрийн гэсэн угшил бий болгох санааг төрүүлсэн бөгөөд энэ тухайгаа “Би дуудлага худалдаанд оролцож эхлэхдээ морь худалдаж авах нь илүү хялбар гэдгийг ойлгосон ч энэ хангалтгүй өөрийн гэсэн угшлыг бий болгож байсан Ага Хан ба Ховарт де Уолден нарын хийсэнтэй адил зүйлийг хийх нь хавьгүй сонирхолтой болохыг мэдэрсэн” гэжээ. Ингээд тэрээр Жадммонт морин заводоо байгуулсан. Өөрийн гэсэн угшил гаргаж авахын тулд хамгийн түрүүнд шилдгүүдийг цуглуулах хэрэгтэй нь мэдээж. Иймд тэрээр хамгийн шилдэг азарга, гүүг сонгон авах чадвартай хамгийн шилдэг хүнийг сонгож авчээ. Тэрээр бладсток-агент буюу цэвэр цусны хурдан морь шинжээч Жеймс Делахукийг хөлсөлж, 1990 онд Эпсомын дербид түрүүлсэн Квэст Фор Фэйм, 1993 онд адил ялалт байгуулсан Коммандер Ин Чиф-ын аав, ээжийг авахуулсан байна. Мөн хожим нь Хасилийн эмээ болсон Сукер гэдэг алдартай гүүг ч худалдан авчээ.

1982 онд Саратогад болсон дуудлага худалдаанаас Хиз Мэжести, Нортерн Дансер гэдэг алдартай хоёр гүү худалдан авсан нь тун нүдээ олсон хэрэг байж. Мөн тэр жилдээ тийм ч алдартай биш жүчээнээс Флилт Гелийн эхийг худалдан авсан байна. Флит Гель нь гурван настнуудын уралдааны аварга Иль Де Бурбонд гишгүүлэн Оксын гурван удаагийн ялагч Бурбон Гелийг төрүүлсэн юм. Бурбон Гелийг Дербийн хоёр удаагийн ялагч Ширли Хайтсад гишгүүлж, түүний охин Апожийг Ирландын Сэдлерс Уэллсэд гишгүүлэн Концентрик гүүг гаргаж авсан. Концентрик нь өөрөө гуравдугаар зэрэглэлийн уралдаанаас хэтрээгүй ч үржүүлэгт орохдоо “Триумф Арк”-ийн гурван удаагийн ялагч Энейблийн ээж болсон юм.
Халид Абдул хамтрагчдадаа туйлын ихээр итгэдэг ч бүгдийг даатгаад өөрөө зүгээр суудаг нэгэн биш байлаа. Энэ талаар нэг менежер нь “Жаддмонт дээр юу болж байгааг тэр маш сайн мэддэг. Санхүүгийн тайлангаас эхлээд үржүүлэгт орох азарга, гүү хүртэл бүгдийг нарийн мэдэж хянаж байдаг. Жижиг, нарийн зүйлсэд маш их анхаарал тавьдаг онцлогтой. Хээлтүүлгийн улирал эхлэхийн өмнө ашиглах гэж байгаа бүх үйлдвэрлэгчийн талаар маш нарийн хэлэлцэж ярилцдаг бөгөөд эцсийн шийдвэрийг Халид хунтайж гаргадаг. Тэр өөрийн гүүнүүдээ маш сайн мэддэг, түүний хувьд морьд нь зүгээр нэг цаасан дээрх нэр төдий зүйл огт биш” гэжээ.

1990-ээд оны сүүл хүртэл Жаддмонт нь Европ тивийн уралдаанд голлон анхаарч байсан тул сонгодог зүлгэн гадаргатай морин тойруулга дээр өндөр амжилт үзүүлдэг хүлгүүд давамгайлж байв. Гэвч Халид Абдулд энэ нь хангалттай санагдсангүй. Тэрээр Америкийн морин тойруулгуудад ч өндөр амжилт гаргахыг хүсчээ. Ингээд тэрээр баримталдаг зарчмынхаа дагуу хамгийн шилдэг нэгнийг хөлсөн авахаас ажлаа эхэлжээ. Тэрээр хурдан морины ертөнцөд Бобби гэдэг нэрээрээ алдаршсан Роберт Фрэнкелийг АНУ дахь морьдынхоо дасгалжуулагчаар сонгон авсан байна. Роберт Фрэнкел нь хунтайжтай хамтран ажиллах онцлогийн талаар ярихдаа “Хунтайж бид хоёрын харилцаа нь тун сайн байгаа. Стратегийг тодорхойлж, шийдвэр гаргах эрхийг үндсэндээ надад олгосон. Хэзээ ч намайг хатуу ширүүн шүүмжилж, гаргасан шийдвэрийг минь үгүйсгэж байгаагүй” гэж байв. Нэгэнт л сонгон авсан бол итгэдэг зарчим нь энд ч үйлчилж байсан хэрэг.
Жүчээний эзэн дасгалжуулагч эзэн хоёр ийм сайн харилцаатай байсан ч анхандаа амжилтаар маруухан байжээ. Америкийн “Гурвалсан титэм” уралдаанд ялалт байгуулж чадахгүй явсаар 2001 онд л Бэнкс Хилл нь Белмонт-Парк дахь Филлиз Энд Мэр Турф-ээр ялалт байгуулжээ.
Харамсалтай нь Роберт Фрэнкель нь 2009 онд хорт хавдраар өөд болж, Халид Абдул заводынхоо хамгийн шилдэг моринд түүний нэрийг өгч хүндэтгэлээ илэрхийлжээ. Хожмоо тэр хүлэг гайхам амжилт үзүүлж, нэрт дасгалжуулагчийн алдрыг мандуулсан бөгөөд насандаа хамгийн шилдэг нь болсон төдийгүй Дэлхийн цэвэр цусны уралдааны морьдын рейтингэд Дансинг Брэйв, Шергар, Аллежед зэрэг домог болсон морьдын урд бичигдэх болсон юм.

Жаддмонд заводынхон 2011 оноос Америкийн нэг наст адууны Кинеленд дуудлага худалдаанд оролцох болсон. Халид Абдул нь Америк дахь Жаддмондын салбараа дасгалжуулагч Боб Баффертад даатгасан байна. Хунтайж нь Боб Баффертадыг хэрхэн сонгосон талаар Жаддмондын Америк дахь салбарын нэгэн менежер дурсахдаа “Хунтайж Калифорнийн уралдаанд ахин оролцох хүсэлтэйгээ хэлснээс бүх зүйл эхэлсэн. Тэгээд Америкийн Баруун эрэгт хэн хамгийн шилдэг дасгалжуулагч болохыг мэдэхийг хүссэн нь Бафферт байсан юм. Боб нь “элсний” огцом хурдтай морьдыг дасгалжуулах дуртай байсан бол манай заводын дийлэнх нь “зүлэгний” шилдгүүд байсан тул түүнд өөртөө хамгийн тохиромжтойг худалдан авах эрхийг олгосон” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хунтайж зарчмаа ягштал мөрдөж хамгийн шилдэг хүнийг хөлсөн аваад итгэл хүлээлгэсэн. Олон зуун мянга эсвэл бүр олон сая долларын үнэ хүрэх хурдан морь худалдаж авах эрх олгоно гэдэг том итгэл болох нь мэдээж. Ингээд Бафферт нь Кинелендын дуудлага худалдаанд гурав дахь жилдээ оролцохдоо Тэпитийн хоёр хүү, Анбрайдлд'c Сонг-ийн нэг хүүг худалдаж авахаар болсон ч дэндүү үнэтэй байж таарсан байна. Тэдний нэг нь 2,2 , нөгөө нь 1 сая долларын үнэ хүрсэн тул авч чадсангүй. Харин Медоу Стар аварга гүүний гуч, олон удаагийн аварга Бабблер гүүний анхны унагыг 560 мянган доллароор авч, нүдээ олсон сонголт хийсэн байна. Эрррогейт дуудлагат тэрхүү азарга бойжилт нь удаан байж таарсан тул зориулж авсан уралдаандаа ялж чадаагүй ч удалгүй Трэверс, Бридерс Кап Классик, Пегасын цом, Дубайн цомуудад дарааллан ялалт байгуулэ, Халид Абдул нь 2016-2017 онуудад “Шилдэг жүчээний эзэн” –ээр шалгарчээ.
Ийм өндөр амжилт гаргасан Эррогейт эзнийхээ морин заводод үржүүлгийн шилдэг азарга болсон нь мэдээж. Одоо Абдул нь түүний тусламжтайгаар Жаддмондын Америк дахь салбарт шинэ угшил бий болгохоор ажиллаж байна. Үүний тулд тэрээр хэзээ ч хэн ч хийж байгаагүй алхам хийж Эррогейтэд нэг жилд гишгүүлэх гүүний тоо толгойг 140-өөр хязгаарласан юм.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө Б.Баярдоржийн хүрэн
-
4 цагийн өмнө Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
5 цагийн өмнө ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
5 цагийн өмнө Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
5 цагийн өмнө Г.Тэмүүлэнгийн зээрд
-
Даваа, 12:59 минут Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
Даваа, 12:24 минут Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
Даваа, 12:08 минут Еслүү хээр
-
Даваа, 11:59 минут Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
Даваа, 11:56 минут Ц.Гантулгын хул
-
Баасан, 20:21 минут 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
Баасан, 19:57 минут Д.Ганзоригийн хээр
-
Баасан, 19:52 минут Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
1-р сарын 12 -нд “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
1-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
1-р сарын 12 -нд Луу халтар
-
1-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
1-р сарын 11 -нд “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
1-р сарын 11 -нд Ч.Батзоригийн хар
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
Даваа, 11:59 минут Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
Даваа, 12:24 минут Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
Даваа, 12:59 минут Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
Сэтгэгдэл бичигдээгүй байна