Доктор, профессор З.Батсүх:Эрдэс шингэний дутагдал булчингийн үйл ажиллагааг доголдуулдаг
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор З.Батсүх Тод магнай сэтгүүлийн "Эмч зөвлөж байна" булангийн зочноор уригдан ярилцсаныг уншигч танаа хүргэж байна.
-Уяачид эрдмээ, уралдаанч хүүхдүүд авхаалжаа уралдуулдаг наадам айсуй. Морь уяаны оргил үед уяачдад юуг анхааруулж зөвлөх вэ?
- Сая хэд хоног бороо орсон ч огцом халах янзтай байна. Наадмын үеэр хэт халалт үргэлжилж магадгүй юм. Ийм үед халууны нөлөөллөөс болж уяа морьдын бие махбодид учрах сөрөг нөлөөллүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгөх нь зүйтэй болов уу. Ялангуяа олон наадам давхцаж буй өнөө жилийн хувьд адууныхаа физиологи, биохимийн процесст анхаарал хандуулахгүй бол уяа зөв байсан ч сөрөг үр дагавар учруулах эрсдэлтэй. Үүнд хамгийн түрүүнд адуу ус буюу шингэний дутагдалд орно. Адуу гэдэг амьтны бие махбодийн 70 орчим хувийг, тархи - бараг 80 хувийг, зүрх - 65 орчим хувийг ус эзэлдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд уяж буй морио усаар дутагдаж байна уу үгүй гэдэгт хяналт тавих хэрэгтэй. Адуу эд, эсийнхээ төвшинд усаар дутагдаж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд ажиглалт чухал. Усалсан гэдэгт найдаж болохгүй. Яагаад гэхээр адуу цангалтаа бага мэдэрдэг. Ялангуяа олон адууг зэрэг усалж байгаа үед хяналт тавихад хүнд. Тааваар нь, олон дахин услаагүйгээс болоод бага насны юм уу сул дорой, сэтгэл зүй нь тогтвортой бус байгаа адуу хангалттай сайн ууж чаддаггүй. Адууг услах болгонд хангалттай сайн ууж чадахгүйгээс болоод яваандаа бие махбодь усны дутагдалд орж эхэлдэг. Биеийн жингийнхээ 10 орчим хувьтай тэнцэх шингэн алдах нь адууг шууд үхэлд хүргэнэ.
-Адууны бие махбодь усаар дутагдаж буйг хэрхэн таньж мэдэх вэ?
- Усны/шингэний дутагдалд орсныг мэдэх хамгийн хялбар хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, буйлны өнгөөр шинжих. Адууны уруулыг сөхөөд буйлных нь өнгийг харахад ягаан өнгөтэй, шүлс хангалттай, чийглэг ихтэй байвал хэвийн. Харин амны хөндийг салст бүрхүүл их хатсан, буйлны өнгө алдагдаж, шингэн багатай байвал ус дутагдсаны шинж. Хоёрдугаарт, буйлан дээр хурууныхаа өндгөөр тодорхой хугацаагаар дарсны дараа авахад хувирсан өнгө 1-2 секундын дотор эргээд хэвийн байдалдаа орж байвал усаар дутагдаагүйн шинж. Харин таван секунд болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилж байвал яаралтай ус дутагдлыг арилгах арга хэмжээ авах хэрэгтэй. Гуравдугаарт, арьсан дээр сорилт тавьж үзэж болно. Өвчүү, хөх махны орчим дахь сул арьсыг чимхээд тавихад чимхэгдсэн хэсэг хэр хурдан хэвийн байдалдаа орж байна вэ гэдгээс ус дутагдлын хам шинжийг мэдэж болно. Ер нь хангалттай ус уусан, бие махбодийн эс хоорондын шингэн тохиромжтой хэмжээндээ байгаа бол чимхсэн арьс нэгээс илүүгүй секундын хугацаанд хэвэндээ орох ёстой. За мөн хомоолыг нь ажиглах хэрэгтэй. Хомоол хэт хуурай гадаргуутай гарч эхлэх нь шингэн дутагдлын бас нэг илрэл.
-Таны хэлсэн шинж аргуудын аль нэгээр нь үзээд ус дутагдсан нь тогтоогдвол ямар арга хэмжээ авах ёстой вэ?
- Усаар дутагдсан нь тогтоогдвол маш яаралтай “эмчилгээ”-нд оруулах хэрэгтэй.” Эмчилгээ”-нд оруулна гэхээр шууд эм тан уулгаад, дусал тариа хийнэ гэж ойлгож болохгүй. Харин хангалттай хэмжээгээр гол нь баталгаатай услах хэрэгтэй. Зөвхөн өөрт нь зориулсан, хангалттай хэмжээний ус тогтмол тавьж өгөөд ууж байгаа эсэхэд нь хоёроос гурван өдөр тасралтгүй хяналт тавина. Өдөрт дөрвөөс таван удаа услаад байхад адууны усгүйжилтийн төвшин буурах боломжтой. Эсвэл 0.9 хувийн натри хлорийн уусмал буюу бидний хэлж заншсанаар дуслын шингэнийг өглөө, өдөр, оройд бага хэмжээгээр тарьж болно. Гол нь удаан дусааж, тарих нь чухал. Манай адуучид дуслын системийг хамгийн хурдан гоожих тохируулга дээр нь тавьж байгаад шингэнийг гүйлгэчихдэг. Ингэснээр адууны цусны эзэлхүүн дэх шингэний хэмжээ огцом нэмэгдэх бөгөөд бие махбодь хариу урвал үзүүлж усыг гадагшлуулах процесс явагдана. Энгийн үгээр бол шээс болоод л гарчихна. Биед шингээж өгөхийн тулд аль болох удаан дусаах хэрэгтэй.
-Дуслаар хийх шингэний хэмжээг хэрхэн тохируулах вэ?
- Бага адуунд 250 мл-ээр өдөрт гурван удаа. Харин бүдүүн адуунд мөн тийм хэмжээгээр өдөрт дөрвөн удаа тарих нь тохиромжтой. Гэхдээ эхний ээлжинд болж өгвөл амаар нь буюу адууг тааваар усалж шингэн дутагдлыг нөхөхийг хичээх хэрэгтэй. Зөвхөн өөрт нь зориулсан усыг дуртай үедээ уух боломжтой газар нь тавина. За тэгээд тар сунгаа гэх мэт уяаны ажлын дараа тогтмол услаж занших хэрэгтэй. Манайхны зарим хүмүүс давхилын дараа шууд ус өгч болохгүй, худгийн хүйтэн усаар услаж болохгүй гэдэг. Уламжлалт уяаны арга барилд тэгдэг байж болох ч шинжлэх ухаанаар энэ нотлогдоогүй. Харин ч их хөлөргөх зэрэг байдлаар усны дутагдалд орсон үед түүнийг нь шууд нөхөх хэрэгтэй гэдэг.
-Худгийн ус гэснээс шингэн дутагдлын үед өгч буй усны температурт анхаарах уу? Хүнд бол биеийн хэмтэй ойролцоо буюу бүлээн ус уу хэмээн зөвлөдөг шүү дээ.
- Хэдий чинээ биеийн температурт ойр байна төдий чинээ цочроох нөлөө буурна. Булгийн хүйтэн ус уугаад хүний магнай хага ташдаг нь биеэс үзүүлж буй хариу урвалын дохио шүү дээ. Хүйтний нөлөө. Ус уухаа боль гэсэн дохио. Хүйтэн ус ууж болохгүй гэсэн дохиоллыг тархинд дамжуулахаар бид уухаа больдог.Малд ч ялгаагүй энэ процесс явагдана. Тэгэхээр аль болох их уулгахын тулд болж өгвөл хүйтэн биш усаар уславал сайн.
-Усыг нь эрдэсжүүлж болох уу?
-Аливаа амьтны бие махбодид гурван төрлийн булчин бий. Үүнийг зүрхний, дотор эрхтний /гөлгөр/, араг ясны хэмээн ангилдаг. Араг ясны булчингаас бусад буюу нөгөө хоёр нь автомат ажиллагаатай шахуу. Булчин хэрхэн ажилладаг вэ гэхээр кальци, магни зэрэг электролитууд мембран хооронд дамжин шилжих хөдөлгөөний үр дүнгээр булчингийн эдийн ширхгэнцэрүүд нэг нь суларч нөгөө нь агшиж байдаг. Өөрөөр хэлбэл биед хэрэгтэй бодисуудыг нэгээс нөгөө рүү нь шилжүүлж буй шилжилтийн явц нь булчингийн холбоос эсүүдийг хөдөлгөөнд оруулж байдаг. Электролитүүд аль нэг нь ихсэж буюу багассанаас болоод булчингийн агших, сулрах чадвар удааширна. Цаашлаад агшаад сулрахгүй болох, булчин татаж хөших зэрэг доголдол үүснэ. Ийнхүү булчингийн хэвийн үйл ажиллагаа алдагдах нь ихэвчлэн кальци, магни, натри гэх мэт элементийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Хоёулаа түрүүн шингэн дутагдлын тухай ярьсан шүү дээ. Хэрвээ бие махбодь дахь электролитын тэнцвэр алдагдсан бол усанд шумбуулаад ч нэмэргүй. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл адууг шингэний дутагдлаас гадна эрдсийн дутагдалд орохоос сэргийлэх хэрэгтэй. Шаардлагатай эрдсээр байнга хангаж байх ёстой. Гэхдээ хамгийн чухал буюу анхаарах ёстой зүйл бол эрдсийн тун хэмжээ. Бие махбодид электролит эрдсүүдийн хэмжээ ихэсвэл багадсанаасаа дутуугүй хортой. Тиймээс тунг тааруулж, тэнцвэржүүлэх нь чухал юм.
-Тэгвэл заавал эмчид хандах хэрэгтэй болох нь ээ?
- Бэлэн электролитүүдийг зохих тунгийн дагуу тогтмол хэрэглэж болно. Ер нь байнга хэрэглэдэг электролитийг овъёос буюу тэжээлд нь холиод өгчихөж болно. Мөн малд тааваар нь чөлөөтэй тавьж өгдөг долооцууд бий. Эрдсээр баяжуулсан дээрх долооцуудаас мал өөрт шаардлагатай байгаа эрдсээ нөхөж авдаг. Түүнээс тавьсан зоргоор нь бүгдийг нэг дор идчихгүй шүү дээ. Ер нь бол долооцыг ямар хэмжээгээр идэж байна гэдгээс эрдэс дутагдлыг мөн анзаарч болно.Энэ тухай ярихаар эрдсээ яагаад алдаад байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр бага зэргийн тайлбар хийх нь зүйтэй байх. Хүн амьтан ялгаагүй хөлсөөрөө бие махбодь дахь илүүдэл дулаанаа ялгаруулж байдаг. Булчингийн идэвхтэй хөдөлгөөний үр дүнд ялгарч буй тэрхүү их хэмжээний дулааныг ялгаруулахгүй бол бие махбодь хордлогонд орно. Гэхдээ нөгөө талаар тэрхүү дулаан буюу хөлстэй хамт эрдсээ гадагшлуулж байдаг. Манай уяачид мориныхоо хөлсийг долоож үзээд “тосорхог байна, усархаг байна, давс нь бага болчихсон байна, ажил төрөл нь зохицож байна” гэх мэтээр ярьдаг шүү дээ.
-Гэтэл яг тэр үеийг тань сувдан хөлс нь гарч байна. Одоо л уяа нь тэгширч, ир л таарлаа гэдэг шүү дээ.
- Харин тийм. Сувдан хөлс ялгарч байгаа тэр үе бол уяа ханасны дохио. Нөгөө талаараа хамгийн өндөр эрсдэлтэй цэг. Яагаад гэхээр таны адуу электролитийн дутагдалд орсон. Үүнээс цааш ажил хийвэл давах буюу мултарна. Яг энэ үе бол булчин хамгийн өндөр ачаалал даах цэгтээ хүрсэн үе. Бие махбодид явагдаж байгаа биохимийн нарийн урвал булчингийн ачааллыг хамгийн дээд цэгт нь хүргэсний нотолгоо. Тиймээс уяа эхэлсэн өдрөөс эхлээд уралдаан дуусаад морьдоо тавих хүртэл электролитоор тасралтгүй хангаж байх хэрэгтэй. Тэгээгүйгээс болоод булчин дутуу ажиллах, мэдээлэл буруу дамжигдах гэх мэт сөрөг процесс явагдаж , энэ нь адуунд хурдаа гүйцэд гаргахгүй байх, ачаалал даахгүй болох зэргээр илэрнэ. Энэ нь булчингуудын завсар үүссэн сүүний хүчил үүсч ширхэгүүдийн завсарт хадгалагдан хөшинги байдал үүсгэнэ.
-Эрдэс ихдэх нь багадсанаасаа дутуугүй сөрөг нөлөөтэй гэсэн. Тэгвэл шингэний илүүдэл ямар сөрөг дагавартай вэ?
- Хамгийн эхлээд бөөрний үйл ажиллагаа доголдоно.Цаашлаад их хэмжээний шингэн хуримтлагдаж хаван үүсгэнэ. Энэ байдал даамжирвал бөөрний үйл ажиллагаа алдагдаж үхэлд хүргэх аюултай. Уяачид хурдан мориныхоо хөлийг л их ярьдаг. Гэтэл бусад эрхтэн, ялангуяа хоол боловсруулах, шээс ялгаруулах гэх мэт тогтолцооны эрхтэн түүнээс дутуугүй чухал. Жишээлбэл, бөөрний үйл ажиллагаа доголдвол бие махбодиос хорт бодисыг гадагшлуулах процесс алдагдана. Биеэс хорыг гадагшлуулахгүй бол дээр хэлсэнчлэн үхэлд хүргэх аюул нүүрлэнэ.
-Наадмаар Хүйн долоон худагт ажилладаг малын эмч нарын яриагаар их насны морь уралдсан 7-р сарын 11-ний орой хамгийн өндөр ачаалалтай байдаг гэдэг. Тэр өдөр ирсэн дуудлагын ихэнхийг шингэний дутагдал, хоол тэжээлийн хомсдол эзэлдэг гэх юм билээ. Зарим жил эмч нар нь хүрэлцдэггүй тухай ч ярьдаг. Энэ тохиолдолд уяачид өөрсдөө ямар арга хэмжээ авах вэ?
- Усла. Өөрөө уухгүй бол цутгаж өгч болно. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол биеийн гадаргууг хөргөх. Цочрол өгөхгүйгээр аль болох хурдан хугацаанд биеийг хөргөх арга хэмжээ авна. Тэгээд шингэнийг удаан дусааж хийнэ. Шингэн гэдэг 0.9 хувийн натри хлорын (хлорт натрийн уусмал) уусмал шүү дээ. Яагаад ганцхан энэ уусмалыг хийдэг вэ гэвэл эс завсрын шингэнтэй ижил осмос даралттай учраас. Тиймээс адууны бие махбодь өндөр эрсдэлтэй байгаа үед эд, эрхтэнд ачаалал өгөхгүй 0.9 хувийн натри хлорын уусмал санал болгож байгаа юм. Үүнээс гадна зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Ийнхүү аминд тулсан эрсдлийг холдуулаад түүний дараах 3-4 хоногт шингэн дутагдлыг бага багаар нөхөх хэрэгтэй. ГЭХДЭЭ Л ХАМГИЙН САЙН АРГА БОЛ УЯАЧ БҮХЭН, ГАЛ БОЛГОН ӨӨРИЙН МАЛЫН ЭМЧТЭЙ БОЛЖ, ТҮҮНТЭЙГЭЭ БАЙНГА ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ уяа болон уралдааны үед учрах төрөл бүрийн эрсдлээс сэргийлэх, тохиолдсон үед нь цаг алдалгүй мэргэжлийн туслалцаа авч, эрдэнэт хүлгээ аврах боломжтой болно оо гэдгийг уяач бүхэн сайтар анхаарч ажил хэрэг болгомоор байгаа юм .
-Үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.Сайхан наадаарай.
- Баярлалаа.
А.Тэлмэн
“Тод магнай” cэтгүүл №110
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна