Сумын Алдарт уяач Ө.ЖАРГАЛ: Хонгор азарганд 14 саяыг амлахад нь би өгөөгүй
Сэтгүүлч
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын VIII багийн харьяат, сумын Алдарт уяач Өлзийхутагийн Жаргалыг уншигч танаа уулзуулж байна.
1952 оны хавар Асгат сумын Дөхөм багийн нутагт айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн тэрээр “Онц тээвэрчин”-ээр шалгарч, сумынхаа 70, 80, 90, Барилгачдын 90 жилийн ойн медалиар тус тус шагнуулж байжээ. Бид түүнтэй Алтан овооны төрийн тахилга, зүүн бүсийн уралдааны үеэр уулзаж ярилцсан юм.
-Таны эцэг Асгат сумын урдаа барих уяачдын нэг. Жаргал Алдарт нэрт уяачийн хэд дэх хүүхэд вэ?
-Бид эцэг эхээс 10-уулаа. Долоон хүүгийн гурав нь морь уядаг байснаас хоёр нь бурханд одсон. Та бүхэн мэдэх болов уу, Алгаа гэж суманд хоёр, гурван даага түрүүлгэсэн хүн байсан. Саарал хязаалан аймгийн наадамд аман хүзүүдүүлсэн дээ. Нөгөөх нь Мөнхөө гэж байсан. Зах зээлээс өмнө нэгдлийн адуу малладаг. Хээр азарга, хүрэн морь хоёроор тоглосон хүн дээ. Энэ хоёр минь тэнгэрт одоод би л морь уяж байх шив дээ.

-Таны хувьд хэдий үеэс морь уясан юм бэ?
-1980 оноос эхлээд өөрийн нэртэй морь мордуулсан юм уу даа. Баяндэлгэр суманд хонгор даагаа түрүүлгэж, Дорнодод болсон бүсийн уралдаанд зургаагаар давхиулж байлаа. Уг нь ч айрагдсан л даа.
-Хэдэн оны бүсийн уралдаан билээ?
-2009 оны зүүн бүсийн уралдаан. Тухайн үед эрлийз монгол адууг ялгах тухай шийдвэр гараагүй байсан юм. Дааганы уралдаан дандаа эрлийз үрээнүүд мордож миний хонгор зургаалсан. Түүний дараа жил Халзанд болсон уралдаанд түрүүлж, суманд болсон мянгат малчны наадамд тавласан. Хязааландаа сумын уяачдын холбооны баярт хөтөлж ирээд зургаалсан. Соёолон бас хурдан байсан хэр нь айрагдаж чадаагүй. Тэгээд л хөл муутай болоод уралдаагүй дээ.
-Залуудаа зодог тайлжээ.
-Харин тийм. Гэхдээ хонгор азарганы маань төлүүд сайхан давхисаан. Миний хонгор азаргыг шүдлэндээ Халзанд түрүүлэхэд хотоос ирсэн ямар гэлээ компанийн захирал 14 сая төгрөг амлаж байсан юм. Тухайн үед хүүхдүүд маань дургүйцээд байсан болохоор би зараагүй.
-Одоо тэгвэл адуу малын наймаа арилжаа хийх үү?
-Манайх адуу авдагаас бус зардаггүй айл. Мотоцикль 6000 төгрөгийн үнэтэй байхад Мөнххааны Дугаржав гэдэг хүн ирээд цагаан азарганд /саарал азаргаа хэлэв бололтой/ 6000 төгрөг өгсөн юм гэнэ лээ. Тэгэхэд нь аав өгөөгүй. Ер нь миний эцэг ах дүү нартаа бэлгэнд өгөх юм уу, гүү мал тавиулж хурд тараахаас наймаа арилжаа хийж байгаагүй. Би ч ялгаагүй адуу зарж үзээгүй дээ.

-Ингэхэд танай саарал азарганы удмын адуу одоо хаана хэнийд байна вэ?
-Жамъян ахынхнаар бий дээ. Батмөнх гуайн адуу тэр чигтээ манай цагааны угсаатай. За мөн Дугарынханд бий. Даарий гуайнхны адуу манайхны цустай. Даарий гуай, манай аав хоёр нэг үеийн улс. Даарий гуай морь сайн хатгана. Морио хатгуулаад олигтой гүү, олигтой адуугаа өгнө шүү дээ.
-Аавынхаа адууг хэрхэн сэлбэсэн бэ?
-Сүхбаатар сумын Мажиг гэдэг өвгөнөөс саарал азарга авсан. Өөрийнхөө хэмжээнд цус сэлбэж л байна.
-Нэрт уяачийн залгамж халаа болсон дараа дараагийн уяачид бэлтгэгдэж байна уу?
-Ах нь таван хүүхэдтэй. Том хүү морь уяна. Гэхдээ унах хүүхэдгүйн зовлон гэж нэг хэцүү юм байна.

-Уралдаанч хүүхдийн хомсдол хаа сайгүй их байна лээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Танай хамт олонд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна