З.Батбаярын бор халзан

Сэтгүүлч
11-р сарын 21 -нд

“Аравгар хээр” МСУХ-ны тэргүүн, Монгол Улсын Алдарт уяач З.Батбаярын бор халзан үрээ АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдаллаа. Дааган цагаасаа хурд шандсаа гайхуулсан халзан хязаалан Т.Батзориг Тод манлайн унаган адуу гэдгийг уншигчид хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

УДАМ, УГШИЛ:

Монгол Улсын Тод манлай уяач Т.Батзоригийн унаган адуу

Эцэг: Лебераль дуудлагатай Англи халтар азарга

Эх: Тод манлай уяач С.Ганхуягийн Хандгай бор азарганы төл бор гүү


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:

“Ирээдүйн түмэн эх” бооцоот уралдаанд түрүү

-АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү

-“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүү

2018 онд шүдлэн:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 10

2019 онд хязаалан:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 64.119.16.39

    Батзоригийн унаган адуу ч биш ээ. Монгол Ном-ын Гочигийн Хадаагийн цэвэр бор азарганы төл. Батзориг манлайн будлиан илрээд бөөн юм болж билээ.

    Reply