Аймгийн Алдарт уяач Л.Ганболд: Уясан морьд түрүүлж, айрагдаж байгаа нь гал уяаныхны маань хичээл зүтгэлийн үр дүн юм


-Хүрэн халзан үрээ амжилтаа ахиулж төрийнхөө наадамд түрүүллээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. “Дулаан хан” гал уяаны хамт олон маань бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн наадмаас нэг түрүү, бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртэн амжилттай сайхан наадлаа.Төрийн зарлигт наадамд морь түрүүлгэж, айрагдуулна гэдэг олон хүний бүтэн жилийн хүч хөдөлмөрийн үр дүн юм. Өөрөөр хэлбэл, уясан морь, унасан хүүхэд, уяач эзэн гээд олон хүний сэтгэл зүтгэл нийлж байж сая морь хурдалдаг. Манай хамт олон тийнхүү нэг цул болж чадсан учраас халзан үрээ маань амжилтаа ахиулж, төрийнхөө наадамд түрүүллээ. Сэтгэл хангалуун баяртай байна.
-Өнгөрсөн жил мөн төрийн зарлигт наадмаас гурван айраг, түрүү хүртсэн санагдана
-Тэгсээн. Түрүү жил бас улс, бүсийн чанартай уралдаанаас гурван айраг, түрүү хүртсэн. Морь уясан цагаас хойш төрийн зарлигт наадмаас есөн айраг, түрүү хүртээд байна.
-Тооны хувьд улсын Алдартын болзол хангагджээ. Харин чанрын хувьд...
-Дээд насны амжилт нэг дутах байх.

-Л.Батмөнх Тод манлайн адуугаар наадаад байх шиг ажигллагддаг.
-Сүүлийн 17 жил хурдан адуу цогцлоохын төлөө зүтгэж байна. Энэ хугацаанд олон газраас хурдан адуу цуглуулж. Л.Батмөнх Тод манлайгаас авсан морьд маань сайн давхиж байгаа. Халзангаас гадна бас хул үрээ “Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд айргийн тавд давхилаа. Ноднин Эрдэнэтийн бүсэд уралдуулахаар төлөвлөсөн ч чадаагүй юм. Харин энэ жил аймгийнхаа наадамд түрүүлчихээд Боржигоны бүсийн уралдаанд очиж айрагдлаа.
-Ингэхэд орон нутагтаа хэрхэн наадсан бэ?
-“Дулаан хан” гал уяаныхан маань энэ жил аймгийнхаа баяр наадмаас долоон айраг, түрүү авсан.
-Хотгойдын хурд уралдаан сурвалжлахаар явсан сэтгүүлч маань таныг гал уяаныхнаа урамшуулан талархал илэрхийлдэг юм билээ гэж байсан. Тэр талаар тодруулаач.
-Морь уях бол хамтын хөдөлмөр гэж дээр хэлсэн. Миний морьд түрүүлж, айрагдаж байгаа нь хамт олны маань хичээл зүтгэлийн үр дүн. Ингэж боддог учраас бүсийн уралдааны дараа энэ жилийн ажлаа дүгнэн, хэлэлцэж хамт олондоо талархлаа илэрхийлсэн юм. Тийнхүү хүүхэд хөгшидгүй суугаад жилийн ажлаа дүгнэн хэлэлцэх нь ирэх жилийн их ажлын эхлэл болдог. Ялангуяа хүүхдүүдэд их урам зориг хайрладаг юм билээ.

-Зуны зургаан бүсийн уралдаанаас “Хотгойдын хурд”ялгарч чадсан. Та бүхний бодож төлөвлөсөн хэм хэмжээнд хүрсэн үү?
- “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн хурдан морины уралдаан, Мөрөн хот үүсч байгуулагдсаны түүхт 210 жилийн ойтой давхцан өргөн дэлгэр сайхан болсон. Үзэгч олон, ирсэн зочид төлөөлөгчид сэтгэл хангалуун буцсан байх. Түүхт ойн наадмаа өргөн дэлгэр зохион байгуулахад нутаг орноо гэсэн сэтгэлтэй, адуун сүргээ эрхэмлэн дээдэлж явдаг олон хүн хандив өргөж, хангайн бүсийн уралдаан маань амжилттай сайхан боллоо. Хамгийн гол нь бид орон нутагтаа өгөөжтэй, хүртээмжтэй хүн ардынхаа сэтгэлд хүрсэн шинэлэг наадам хийе гэж зорьж, түүндээ хүрч чадсан.
-Монгол адууны нэгэн омог болсон Дархад цагаан адууг хамгаалахад нутаг орны удирдлагууд ихээхэн анхаарч байгаа дуулдсан.
-Тиймээ. Хөвсгөл аймгийн бас нэгэн бахархал болсон Дархад цагаан адуугаа хамгаалах, алдаршуулах зорилгын хүрээнд гурван жил тутамд “Дархад хурд” аймгийн чанартай бүсийн уралдаан зохион байгуулагддаг.Өнөө жил Дэлгэрхаан уулын их тахилга, “Дархад хурд” уралдаан маань зургаа дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Бид энэ удаа уралдааныхаа цар хүрээг тэлж Дархадын цагаан адууны баяр, өв соёлын наадам болгож өргөжүүлсэн. Өөрөөр хэлбэл, монгол зургаан насны морьдын уралдаанаас гадна Дархад цагаан зүсмийн морьдын уралдаан, жагсаалыг зохион байгууллаа. Цаашдаа Дархад цагаан адуугаа өсгөж үржүүлэх, хамгаалахад аймаг орон нутгийн удирдлагын зүгээс илүүтэй анхаарал хандуулна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс хүртэл тусгай анхаарал тавин ажиллаж байгаа.
-Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Дархад цагаан адууны хөшөөт цогцолбор баригдах гэж байгаа тухай дуулсан.
-Хоймор нутаг бол Монголын аялал жуулчлалын тулгуур багана, гол түшиц газар юм. Жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа гадна, дотны жуулчдын анхаарлыг татдаг нэг зүйл бол мэдээж Дархад цагаан адуу. Монгол орны өөр хаана ч байдаггүй байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэн бүрдсэн Дархадын хотгорын ай савд байдаг тэсвэр хатуужлын туйл болсон Дархадын цагаан адуугаа алдаршуулах бодлогын хүрээнд хийгдэж байгаа нэг ажил бол хөшөөт цогцолбор юм. Энэ ажил маань амжилттай хэрэгжиж, орон нутгийн иргэдийн зүгээс талархал хүлээгээд байгаа. Миний бие хоймор сайхан нутгийнхаа байгалийн гоо үзэсгэлэн, уул усны онгон дагшин байдлаар бахархан шагшиж явдаг нутгийн хүү. Тэр утгаараа Хөвсгөл нутагтаа хэд хэдэн хөшөө дурсгалыг бүтээн бий болгохоор төлөвлөөд байна. Энэхүү бүтээн байгуулалтанд төрийн байгууллагын төсвийн оролцоо байхгүйг хэлэх нь зүйтэй байх. Миний бие санаачлан нутаг орноо гэсэн сэтгэлтэй, байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй ханддаг олон түмэнд уриалга хүргүүлж, хөрөнгө мөнгийг нь босгож байгаа юм.

-Нэг бус, нэлээд хэдэн хөшөөт цогцолбор байгуулна гэлээ. Аялал жуулчлалын бүс нутагт аргагүй үгүйлэгдэж буй зүйл. Хаана ямар хөшөө барих талаараа сонирхуулж болох уу?
-2017 он хөвсгөлчүүдийн хувьд аз хийморь, баяр бахдалын жил байсан. Яагаад гэхээр улс үндэсний их баяр цэнгэл наадамд Хөвсгөл нутгийн хүү Монгол Улсын Арслан Ц.Содномдорж түрүүлж, адуун сүргийн манлай азарганы уралдааныг Хөвсгөл нутгийн хүү, Манлай уяач Т.Болдбаатарын Магнай халиун азарга өнгөлж, Монголын түүхэнд нэгэн шинэ амжилтыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Ардын хувьсгал ялснаас хойш нэг аймгийн бөх, морь түрүүлж байсан түүх үгүй юм билээ. Хоймор нутгийн хийморийг өргөсөн энэ сайхан түүхэн үйл явдлыг бэлгэшээж “Алдар гавьяа, амжилтын буухиа” арга хэмжээг зохион байгуулж, орон нутгаас төрсөн алдартнуудаа алдаршуулсан. Энэ арга хэмжээг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумандаа “Үргэлжлэл” арга хэмжээг зохион байгуулж, алдартнуудынхаа хамтаар “Хийморь” шүтээний шавыг тавьсан юм. Түүх, өв соёлоо дээдэлж, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ ард иргэдийнхээ хийморь лундааг өргөн тэдний нутаг орноо гэсэн сэтгэлийг дэлгэрүүлэх зорилготой “Хийморь” шүтээнээ өөрийн хөрөнгөөр бүтээн босгож энэ жилийн наймдугаар сарын 8-нд буюу аавуудын өдрөөр ураг төрөл, ахан дүүс, нутгийн зон олонтойгоо хамтран заллаа. Энэхүү шүтээндээ уул, усны абшиг, есөн эрдэнэ, ариун зай бүхнийг шингээж хөвсгөлчүүд маань ариун сайхан шүтээнтэй болсон. Мөн хөвсгөлчүүдийн шүтээн болсон Хар морьт сахиусаа шинээр бүтээж залах ажлыг өөрийн зүгээс санаачлан эхлүүлээд байгаа. Түүнчлэн хоймор нутгийн хоймор болсон Рэнчинлхүмбэ сумандаа нутгийн шүтээн цогцлоон бий болгохоор төлөвлөж байна. Энэ мэтчилэн үр хойчдоо үлдэх соёлын өвийг бүтээн бий болгоход нэлээд анхаарч байна.
-Төрийн гар харалгүйгээр түүх дурсгал бүтээж байгаа нь сайн хэрэг шүү. Хүмүүс хэр дэмжиж байна вэ?
-Дэмжилгүй яахав. Нутаг орноо гэсэн сэтгэлтэй, энэ нутагт төрснөөрөө бахархаж явдаг олон хүмүүс дэмжихээ илэрхийлж, дэмжиж байгаа. Миний бие хөвсгөлчүүдийнхээ итгэлийг хүлээж аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг аваад гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд төр засгийн даалгаврыг төлөвлөсөн хугацаанд нь хийж хэрэгжүүлэхийн зэрэгцээ хамгийн гол нь иргэдийнхээ санал санаачилга, хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ирлээ. Иргэдийн санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх бодлогыг аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж байна. Бид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас гадна иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Барилга байгууламжаас илүү иргэдийнхээ амьдрал ахуйд анхаарч “Иргэндээ ээлтэй аймаг байх” бодлогоо тэргүүн зэрэгт тавин төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж нийгмийн тодорхой бүлгүүдэд хүрч ажиллаж байна. Үүнийг дагаад аймгийнхаа иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байгаа. Энэ бол бүх салбарт хамтран ажиллаж байгаа хамт олны маань зүтгэлийн үр дүн юм. Манай хөвсгөлчүүд их ажилсаг, бүтээлч ард түмэн байдаг нь их чухал даа.
-Нутаг орноо гэсэн сэтгэлтэй эрхэм таны ажил үйлсэд амжилт хүсье. Хоймор нутгийн хийморь өөдөө байх болтугай.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад “Дулаан хан” галын зөвлөх Монгол Улсын Алдарт уяач Г.Намсрайдорж, ерөнхий уяач, аймгийн Алдарт уяач Д.Батбаяр, туслах уяач Б.Азжаргал болон уралдаанч БДөлгөөн, Б.Билгүүн, Б.Даваадорж, Б.Нямдорж нартаа болон миний гэр бүл, найз нөхөд, дэмжиж тусалдаг бүх хүнд чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлье. Молор эрдэнээ дээдэлдэг та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
16 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
Даваа, 21:59 минут Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
Даваа, 19:19 минут Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
Даваа, 13:13 минут Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
Даваа, 12:29 минут Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
Даваа, 11:50 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
-
3-р сарын 05 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №109 : АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ө.ГА…
-
3-р сарын 04 -нд АХ-ын 100, 101 жилийн ойд 11-20-д хурдалсан дааган…
-
3-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ё.Төгсмандах: 2012 он миний ам…
-
3-р сарын 02 -нд Луусынхан хоёр дахь удаагаа улсын шилдгээр шалгарч…
-
3-р сарын 02 -нд Зургаан Тод манлай, хоёр Манлай, 13 Алдарт уяач цо…
-
3-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №108: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ М.ЦЭРЭН…
-
2023 оны 2-р сарын 18 -нд Хэн ямар цол хүртэх вэ?
-
2023 оны 2-р сарын 16 -нд Төрийн шагнал хүртжээ
-
2023 оны 2-р сарын 15 -нд “Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...
-
2023 оны 2-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Н.БАЯРАА: Цэргээс халагдаж ирээд…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Лхагва: Хяргас сумын ойд ган…
-
2023 оны 2-р сарын 12 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан их насны морьд
-
2023 оны 2-р сарын 12 -нд Хэнтий аймгийн шинэхэн Алдартуудтай танилцана уу?
-
2023 оны 2-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №107: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ЭРД…
-
2023 оны 1-р сарын 30 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан шүдлэнг…
-
2023 оны 1-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.…
-
2023 оны 1-р сарын 30 -нд УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
2023 оны 1-р сарын 23 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
2023 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ…
-
2023 оны 1-р сарын 20 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
2023 оны 1-р сарын 12 -нд Төвийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа
-
2023 оны 1-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №104 :УЯАЧ Г.ДАВААДАЛАЙ
-
2023 оны 1-р сарын 05 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан хязаала…
-
2023 оны 1-р сарын 05 -нд ХУРДАН МОРЬ ЦОЛЛООЧ, МОРЬ ТАЙЛБАРЛАГЧ Л.БЯМБАЦОГТ:…
-
2023 оны 1-р сарын 05 -нд Өвөрхангайд болсон хангайн бүсийн уралдааны нэгдсэ…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Төвийн бүсийн сонгомол бага насанд эхний 10-т хурд…
-
2023 оны 1-р сарын 03 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол бага насны ангилалд эх…
-
2023 оны 1-р сарын 03 -нд УРАЛДААНЧ Т.ЭНГҮҮН: УЛСЫН НААДАМД МОРЬ УНАХ НЬ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 21 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан соёолон…
-
2022 оны 12-р сарын 21 -нд Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2022 оны 12-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №103: УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Д.ЭНХСҮ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд УРАЛДААНЧ А.УУГАНБААТАР: САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ГОЁ…
-
2022 оны 12-р сарын 19 -нд Хөвсгөл аймгийн шилдэг хүлгүүд
-
2022 оны 12-р сарын 15 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд эхний 10-т хурдал…
-
2022 оны 12-р сарын 15 -нд Хөвсгөл аймгийн шилдэг уяачид тодорчээ
-
2022 оны 12-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач М.Энхбат: Хүрэн морь зүүн бүсэ…
-
2022 оны 12-р сарын 04 -нд АХ-ын 100, 10 жилийн ойд 11-30-д хурдалсан их насн…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
2022 оны 11-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №102: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ У.ТАМ…
-
2022 оны 11-р сарын 28 -нд ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР…
-
Даваа, 19:19 минут Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
Даваа, 13:13 минут Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
Даваа, 12:29 минут Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
16 цагийн өмнө Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
Даваа, 21:59 минут Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
Даваа, 11:50 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
Сэтгэгдэл бичигдээгүй байна