Ж.Мөнхтөрийн хонгор халзан

Сэтгүүлч
2019 оны 11-р сарын 08 -нд

Шинэ цагийн адууны шандсыг гайхуулагч хуруу дарам цөөн хүлгүүдийн нэг нь Жамбалын Мөнхтөрийн хонгор халзан. Хязаалан цагаас хурдалж буй хонгор халзан өнөө жил есөд давхисан юм. 

УДАМ, УГШИЛ:

ЭЦЭГ: 2009 онд Тод манлай уяач Д.Ононгоос авсан Пегас дуудлагатай Араб, Дон үүлдрийн  азарга (Энэхүү азарганы төл хонгор халзан даага 2014 онд улсын наадам болон говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан)

ЭХ: Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Мажигдамбын Шатарын унаган бор хонгор гүү. Энэхүү бор хонгор гүүний төл зээрд азарга (Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Гантөмөрийн) Дорноговь хавьдаа ихэд хурдалж, уралдсан болгондоо түрүүлж айрагдаж байсан.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2015 онд хязаалан:

Төв аймгийн хойд бүсийн уралдаанд түрүү

2016 онд соёолон:

Хаврын бэсрэг уралдаанд түрүү

АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд найм

Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд ес

2017 онд хавчиг:

“Засагт ханы хурд-2017” хаврын бүсийн уралдаанд айргийн тав

Ханхөхүй хайрханы төрийн тахилга, баруун бүсийн уралдаанд айргийн дөрөв

2018 онд долоотой:  

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд арав

Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айргийн дөрөв

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.