Х.Цогтсайханы сартай хээр

Сэтгүүлч
2019 оны 11-р сарын 04 -нд

Сүмбэн зээрд азаргаа төрийн наадамд түрүүлгэж, “Их хурд”-д айрагдуулж байсан Төв аймгийн Баян сумын уугуул, Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы сартай хээр азарга АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдалсан. Хээр азарга Б.Билэгдэмбэрэл Тод манлайн унаган адуу бөгөөд хязааландаа Х.Цогтсайханд ирж, улс, бүсийн уралдаанд нэг түрүүлж, хоёр айрагдаад байгаа юм.

УДАМ, УГШИЛ:

Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу

Эцэг: Б.Билэгдэмбэрэлийн Рейзви дуудлагатай Англи хээр азарга

Эх: Морин тойруулга угшилтай хүрэн гүү (Манлай уяач Самдангийн хүрэн азарганы төлийнх нь төл)


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2015 онд хязаалан:

АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо

2016 онд соёолон:

Өнжсөн

2017 онд хавчиг:

“Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдаанд түрүү

“Дэлтэй цэнхэрийн хурд” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү

2018 онд долоотой:

Өнжсөн

2019 онд наймтай:

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд 15

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна