​Т.Галбадрах хурд хуваахаар болжээ​

Сэтгүүлч
2019 оны 11-р сарын 01 -нд

АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд хүрэн халзан даага аман хүзүүнд хурдлуулж, төрийн зарлигт наадмын анхны айргаа хүртсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрах сүүлийн арваад жил амжилт арвин наадаж буй.

Унаган адуугаа улсын баяр, бүсийн наадам, “Их хурд” уралдаанд түрүүлгэж, айрагдуулан түмэн олноо цэнгүүлэгч тэрээр дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Хурд хуваалцах зорилго бүхий унаган тамгатай адууны дуудлага худалдаа 2019 оны 11 сарын 10-ны өдрийн 11:00 цагт Өлзийт хороололд болох бөгөөд  2016 онд улсын баяр наадам болон зүүн бүсийн уралдаанд тус тус айрагдаж, 2017 онд Дүнжингаравын хурд” болон Дэлтэй цэнхэрийн хурдмөн айрагт багтсан хурдан хээр тэргүүтэй найман төл нь улс, бүсэд айрагдаж түрүүлээд байгаа “Америк бор” азарганы төлүүд /цэвэр азарга/ээс эрхэм та бүхэнтэй хуваалцахаар зэхжээ.

Мөн Төрийн түмэн эх бор морь тэргүүтэй таван төл нь айрагдаж, түрүүлээд буй Станбул бор азарганы төлүүд /нэгдүгээр үе/, өнөө жил Дүнжингаравын хурд болон улсын наадам, Ламын гэгээний даншигт тус тус айрагдсан халиун соёолон тэргүүтэй таван төл нь айрагдаж, түрүүлээд буй “Тогоо хар” азарганы төлүүд /монгол/, улсад хоёр айрагдаж өдгөө үр төлүүдээс нь гурван адуу улс, бүсийн наадамд айрагдаж түрүүлээд буй “Хүрэн халзан” азарга /нэгдүгээр үе/-нуудын үр төлүүдээс сонголт хийх боломжтой.

Эрхэм хүндэт уяачид та бүхнийг унаган адуугаараа урамтай наадагч Тод манлайтай “Хурд хуваалцах”-ыг  хүсвэл 11-р сарын 10 ням гарагт Өлзийт хороололд хүрэлцэн очихыг урьж байна.

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна