Ч.Цэрэнбатын хул

Сэтгүүлч
10-р сарын 30 -нд

Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд азарга түрүү, аман хүзүүнд хурдлуулсан хоймор нутгийн хийморилог эрчүүл “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанаас зургаан айраг хүртэж, Монголын хурдан морины уралдааны түүхэнд шинэ амжилт тогтоожээ. Ийнхүү аз хийморь нь бялхсан  эрчүүд бол Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Ч.Цэрэнбат, түүний хүү, аймгийн Алдарт уяач Цэрэнбатын Чимэдбавуу нар юм. Аав, хүү Алдартуудын магнайг тэнийлгэсэн хурдан хүлгүүдээс нь энэ удаа  хязаалан цагаасаа хурдалж буй хул азаргыг нь онцоллоо. Учир нь хул азарга АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалсан юм.


УДАМ, УГШИЛ:

Эцэг: Сэлэнгэ аймгийн Мандал (Зүүнхараа) сумын уяач Баяраагийн Англи азарганы төл хээр азарга 

Эх: Баяраагийн унаган

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд хязаалан: 

Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдааны дунд ангилалд түрүү

2018 онд соёолон:

Дүнжингаравын хурд-2018 уралдаанд түрүү

АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав

“Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн уралдаанд түрүү

2019 онд хавчиг:

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд аман хүзүү

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.