​ Б.НЯМЖАВЫН зээрд

Сэтгүүлч
10-р сарын 28 -нд

Өнгөрсөн жил улс, бүсийн чанартай уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны дэд тэргүүн Б.Нямжав өнөө жил ч гэсэн аз хийморь нь халгиж амжилттай сайхан наадлаа. Засгийн газрын тогтоолт анхны уралдаанд аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэж, айрагдуулсан тэрээр төрт ёсны их баяр цэнгэл наадмын монгол морьдын уралдаанаас гурван айраг хүртсэн юм. Өөрөөр хэлбэл, алдарт Шийтэрийн зээрдийн нутгийн хүүгийн нэртэй хязаалан, шүдлэн, даага айрагдсан бол шинэ цагийн адууны шандсыг сорьдог эрлийз ангилалд зээрд зүсмийн хоёр адуу түрүү магнайд хурдалсан билээ. Та бүхэндээ эрлийз дээд насны ангилалд түрүүлсэн зээрд соёолонгийн удам угшлыг танилцуулъя.

Удам, угшил:

Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу  

Эцэг: Араб хээр халзан азарга

Эх: Улсад аман хүзүүдсэн халзан морины удмын зээрд гүү


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд хязаалан:

АХ-ын 97 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

Орхон аймагт болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

2019 онд соёолон:

АХ-ын 98 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн дөрөв


Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.