Г.Баттулгын зээрд халзан

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 14 -нд

Моринд хайртай монгол түмнээ суудлаасаа бостол өндөлзүүлж, самсааг нь шархируулан огшуулсан зээрд халзан үрээг уншигчид эчнээ таньдаг болсон биз ээ. 236 хурдан шүдлэнг өнгөлж явсаар үзэгчдийн үзүүрт ирж хадууран, хүүхдээ унагааж түрүүгээ алдсан тэр хурдан буян бол Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Гончигийн Баттулгын үрээ юм.

Удам, угшил:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Жаргалсайханы унаган адуу.

Эцэг: Матрик дуудлагатай англи хүрэн азарганы төл хүрэн азарга

Эх: Жаргалсайханы хүрэн халзан гүү


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:

-Төв аймгийн Угтаалцайдам сумын Сонин хангай хайрханы тахилга наадамд түрүү

Б-улган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд зургаа

2019 онд шүдлэн:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.