Уралдаанч Б.Цэрэндамба:Улсад их олон морь уралдах юм аа

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 29 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын эхний өдөр /2019.07.10/. Баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалж, 184 хурдан хязаалан мордлоо. Энд 303 дугаартай, 11 настай Батжаргалын Цэрэндамба хүүгийн унасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүү магнайгаар хурдлан ирж, хурсан олныг баярлуулсан юм.

- Улсынхаа баяр наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ?

- Анх удаа оролцож байна. Тэгээд болоогүй эхний өдөр нь түрүүгээр эхлүүллээ.

- Тийм үү. Улсын наадам ямар санагдаж байна даа?

- Аймаг, бүсийн наадмуудад оролцож л байлаа. Гэхдээ улсын наадам илүү гоё юм аа. Их олон морь уралдахаар цаанаасаа л сэтгэл догдлоод байсан. Цаг агаар ч их сайхан байж таарлаа.

- Энэ удаад хэдэн нас унах уу?

- Лав дөрвөн нас унах байх аа.

- Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?

- Төв аймгийн Борнуур сумын 105-р сургуульд сурдаг. Одоо зургадугаар ангид орно доо.

- Хэд сурч байна. Ямар хичээлдээ дуртай вэ?

- Дажгүй ээ. Бүх хичээлдээ л жигдхэн байхыг хүсдэг.

- За ярилцсанд баярлалаа. Дүүдээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна