​ Д.Балдандоржийн хонгор

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 26 -нд

Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Далхаагийн Балдандоржийн хонгор соёолон АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоод хурдалсан билээ. Өнгөрсөн жилийн түрүү хүлэгтэй холбоотой ирсэн хурдан хонгорыг морь сонирхогчид Алтан овооны төрийн тахилга, зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн гэдгээр нь илүүтэй мэдэх биз ээ.

УДАМ, УГШИЛ:

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Алтангэрэлийн Эрдэнэбаярын унаган адуу.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд хязаалан:

- Алтан овооны тахилга зүүн бүсийн уралдаанд түрүү

2019 онд соёолон:

- Сүхбаатар аймгийн Халзан сумын Халзан овооны тахилга наадамд түрүү

- Сүхбаатар аймгийн Асгат сумын баяр наадамд түрүү

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо

Б.Хастөр

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.