Уралдаанч Б.Төрболд: Заавал амжилт гаргана даа л гэж бодсон
Сэтгүүлч Хүүхдийн ертөнц. Энд цагаахан бас жаргалтай. Бяцхан зүрхэндээ баяр хөөр дүүрэн байгаа нь нүднээс нь гэрэлтэх энэ өдрийн “гол дүр” уралдаанчдын нэг бол 10 настай Баттөрийн Төрболд хүү байлаа. Хурдан морины комиссын гэрээс малгайгаа чихрээр дүүргэж, амжилтаа мялаалгасан түүнийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан тосон авч гарын бэлгээ мөн гардуулсан юм. Тус газрын хувьд төрийнхөө наадамд унасан хүлгэдээ айраг, түрүүгээр хурдлуулсан уралдаанч хүүхэд бүрийг ийнхүү баярлуулсан билээ.
Ингээд нарны халууныг ч анзаарах сөхөөгүй сэтгэлдээ нар гэрэлтүүлэн баярлаж байгаа Б.Төрболдын баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.

-Малгай дүүрэн чихэртэй болчихсон байх чинь ээ. Амттай харагдаж байна шүү?
-Тийм ээ, наадмын бэлэг. /инээв/
-Баяртай байна уу?
-Тийм ээ, баярлаж байна. Улсын наадмаас анхны айргаа авлаа. Авах авахдаа соёолон айрагдуулсан болохоор гоё санагдаж байна.
-Хурдан морь унаад хэдэн жил болж байна вэ?
-Дөрөв дэх жилдээ морь унаж байна. Өмнө нь улсад уралдаж байсан ч хараахан амжилт гараагүй явсан юм. Тийм болохоор энэ удаад заавал амжилт гаргачих юм сан гэж бодоод л явлаа.
-Наадмаар морь унахаар ядардаг уу?
-Яалаа гэж. Харин ч гоё байдаг юм аа. Би чинь уяач аавтай. Багаасаа л адууны дэргэд өслөө.
-Аав нь хаагуур наадаж байна даа?
-61-т морь уядаг.
-Чи аавынхаа уясан морьдыг унаж байна уу?
-Амжвал унана аа.
-Чиний хувьд ямар насны морь унах дуртай вэ?
-Даага унах дуртай. Хөөрхөн санагдаад байдаг юм.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?
-Төв аймгийн Зуунмодын нэгдүгээр сургуулийн тавдугаар ангид сурдаг.
-Ярилцсанд баярлалаа. Дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.55.188.81
Амжилт хүсье дүүдээ хүүхэд насны цагаахан мөрөөдөл нь биелсэнд урам хайрлаж олон айраг түрүүний эзэн болж алдарт гэсэн алдарын эзэн болох ерөөл өргөн унсан хүлэг болгон нь хурдан уясан эзэн бүхэн нь жаргалтай наадаж байх болтугай гэж ерөөл өргөе.
Reply