С.НЯМЖАВЫН САРТАЙ ХЭЭР

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 25 -нд

Адуу, айрагны орон Булган аймгийн Сайхан сумаас төрийн наадамд соёолон айрагдлаа. Өнгөрсөн жил хязааландаа АХ-ын 97 жилийн ойд есөд хурдалж, давхар уяагаар хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхисан хээр үрээ МУ-ын Гавьяат хуульч, Сандагийн Нямжавын адуу юм.

УДАМ, УГШИЛ:

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Чулуунбаатарын Төмөрбаатарын унаган адуу.

Эцэг: Даага, шүдлэндээ сумын наадамд айрагдсан сартай хээр азарга

Эх: Хар гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын наадамд зургаа

2017 онд шүдлэн:

-Сумын МСУХ-ны нэрэмжит наадамд айргийн гурав

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын наадамд айргийн гурав

2018 онд хязаалан:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

-Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв

2019 онд соёолон:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.