Ч.МАХБАЛЫН ХҮРЭН

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 20 -нд

АХ-ын 88 жилийн ой, төр түмний их цэнгэлд Салхин халтар азаргаа айргийн гуравт хурдлуулж байсан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Чинбатын Махбал өнөө жил хүрэн соёолон айрагдуулж уугуул нутгийнхаа алдрыг өргөлөө. Арван жилийн дараа төрийн наадмын хишгийг унаган адуугаараа хүртсэн Алдартын хурдан хүрнийг танилцуулбал: 

УДАМ, УГШИЛ:
Ч.Махбалын унаган адуу.
Эцэг: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Цогтоогийн Монхор хүрэн азарга
Эх: Алдартын унаган хүрэн гүү


АМЖИЛТЫН ТОВЧООН:
2017 онд шүдлэн:
- Төв аймгийн баяр наадамд айргийн гурав
- “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд найм
2018 онд хязаалан:
Өнжсөн
2019 онд соёолон:
- Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаанд зургаа
- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 111, 112. 2019 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна