АХ-ын 98 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны морьд

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 17 -нд

"Тод магнай" сайт АХ-ын 98 жилийн ойд амжилттай давхисан хүлгүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаа их насны морьдын уралдаанд 11-30-д хурдалсан хүлгүүдийг танилцуулж байна.

11.Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Ганболдын Чинтөмөрийн хээр. Хурдан хээр морийг 274 дугаартай, Одгэрэлийн Бат-Оргил хүү унаж хурдлуулжээ.

12.Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Наранцогийн Өлзий-Оршихын ухаа. Хурдан ухаа морийг 119 дугаартай Мөнгөнзулын Түшиг хүү унаж хурдлуулжээ.

13.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, МУАУ Цэндийн Энхтайваны цавьдар. Хурдан цавьдар морийг 515 дугаартай Мөнхтэмүүжин хүү унаж хурдлуулжээ.

14.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Лааганы Төмөрбаатарын хүрэн. Хурдан хүрэн морийг 501 дугаартай Цэрэндоржийн Мягмардорж хүү унаж хурдлуулжээ.

15.Ховд аймгийн Булган сумын уугуул Батмэндийн Мөнхтөрийн хүрэн. Хурдан хүрэн морийг 775 дугаартай Эрдэнэдалайн Хүслэн хүү унаж хурдлуулжээ.

16.Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн зээрд. Хурдан зээрд морийг 500 дугаартай Төмөрчөдөрийн Төрболд хүү унаж хурдлуулжээ.

17.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Сэрээтэрийн Нэргүйн хээр. Хурдан хээр морийг 619 дугаартай Өнөржаргалын Өсөх-Ирээдүй хүү унаж хурдлуулжээ.

18.Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Занганы Пүрэв-Очирын хүрэн. Хурдан хүрэн морийг 475 дугаартай Буянтогтохын Батсүлд хүү унаж хурдлуулжээ.

19.Дорноговь аймгийн Зүүнбаян сумын уугуул Оргодолын Эрдэнэбулганы туулай хээр. Хурдан хээр морийг 194 дугаартай Лхагвын Есүхэй хүү унаж хурдлуулжээ.

20.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Бадраагийн Энхбаатарын хонгор халзан. Хурдан хонгор халзан морийг 689 дугаартай, Батбаярын Энх-Амгалан хүү унаж хурдлуулжээ.

21.Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Лхасүрэнгийн Энхбатын буурал. Хурдан буурал морийг 911 дугаартай, Мэндсайханы Шинэбаатар хүү унаж хурдлуулжээ.

22.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэнийн хонгор халзан. Хурдан хонгор халзан морийг 66 дугаартай, Пүрэвсүрэнгийн Эрдэнэтулга хүү унаж хурдлуулжээ.

23.УБ Багахангай дүүргийн харьяат ЗТХС                          Б.Энх-Амгалангийн ухаа. Хурдан ухаа морийг 739 дугаартай, Шинэбаярын Ууганбаяр хүү унаж хурдлуулжээ.

24.Увс аймгийн Хяргас сумын уугуул Сэдийн Дэндэвийн хээр. Хурдан хээр морийг 447 дугаартай, Ариунбаярын Оргил хүү унаж хурдлуулжээ.

25.Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн торгон хар. Хурдан торгон хар морийг 123 дугаартай, Батжаргалын Төгөлдөр хүү унаж хурдлуулжээ.

26.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Алтангэрэлийн Батбаатарын хонгор халзан. Хурдан хонгор халзан морийг 195 дугаартай, Гомбын Азжаргал хүү унаж хурдлуулжээ.

27.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бумбаны Мөнхтүвшингийн хүрэн. Хурдан хүрэн морийг 172 дугаартай, Урансайханы Мөнхсайхан хүү унаж хурдлуулжээ.

28.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Сэнгээгийн Бямбасүрэнгийн буурал. Хурдан буурал морийг 714 дугаартай Түмэнбаярын Очир-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.

29.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул Цагааны Элбэгзаяагийн саарал. Хурдан саарал морийг 790 дугаартай Цэрэнбадамын Ганбат хүү унаж хурдлуулжээ.

30.Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн зээрд. Хурдан зээрд морийг 303 дугаартай Батжаргалын Цэрэндамба хүү унаж хурдлуулжээ.

Б.Хастөр

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.