Д.Очирсүрэнгийн зээрд

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 16 -нд

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Нийслэлийн МСУХ-ны Дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэн төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэлээ. Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулагч тэрээр ийн адуу хэмээх хийморилог амьтны төлөөх зүтгэлээ үнэлүүлж, төрийн наадмын түрүү хүртлээ.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Жаргалант угшилтай хул азарга

Эх: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын гаралтай хүрэн гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд шүдлэн:

- Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 40 жилийн ойд айргийн гурав

- “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүү

2019 онд соёолон:

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

-“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

Б.Хастөр

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.