Аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэн: Сүүлийн зургаан жил улс, бүсийн уралдаанаас айраг алдалгүй наадаж байна
АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийнэ Очирсүрэнгийн баярын сэтгэгдлийг хүргэж байна.
-Монгол төрийн наадамд аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэсэн танд халуун баяр хүргэе.
-Баярлалаа .Та бүхэндээ ч гэсэн баяр наадмын мэнд хүргэе. Соёолон түрүүлгэнэ гэдэг их аз завшаан байдаг юм байна. Тэрийг өчигдөр мэдэрлээ. Сэтгэл догдлол одоо ч дарагдаагүй л байна. Зүйрлэбэл үзүүртэй модноос дээгүүр, үүлтэй тэнгэрээс доохнуур явж байгаа юм уу даа. /инээв/
-Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолонгийн түрүү шүү дээ. Ерөнхий сайдаас эхлээд зочид гийчид ихтэй байв уу?
-Гэрт багтахгүй шахуу л байлаа. Түрүү соёолонгийн медальд хүрэх, хөлсөнд хүрэх гэсэн таних танихгүй улс их ирдэг юм байна.
-Ийм баярт мөч тохионо хэмээн төсөөлж байв уу?
-Түрүүлнэ гэж бодоогүй. Үрээ маань сунгаанд хурдан байсан болохоор айрагдчих болов уу гэсэн хүлээлт байсан. Гэхдээ л энэ хүй мандлын дэнжид ирсэн уяач бүхэн морьдоо айрагдаж, түрүүлгэх зорилготой байгаа шүү дээ. Тэр утгаараа бат итгэлтэй байх аргагүй юм. Гэтэл зээрд соёолон маань түрүүлээд, зүрх цээжиндээ багтахааргүй болтлоо хөөрлөө. Ямар сайндаа уяач дүүтэйгээ хоёул эндээс гүйсэн. Намайг гүйцэхгүй байна гэнэ. 50 хүрч байгаа хүн залуу хүүхдэд гүйцэгдэхгүй хурдан гүйж байна гэдэг их хөөрсөний тэмдэг биз.
-Хөөрөхөөс ч яахав. Тийм цаг үед хамгийн үнэтэй бүхнээ санагалздаг гэх юм билээ.
-Үнэхээр тэгдэг юм билээ. Миний хувьд аавыгаа их үгүйлсэн. Аав минь байсан бол ойгүй их баярлах байсан даа гэж... Мөн намайг уяач болоход нөлөөлсөн нагац ахыгаа дурссан. Ийм сайхан нандин дурсамж сэдрээд самсаа шархираад байсан ч өөрийгөө барьсаан. Одоо ч гэсэн хяналттай л сууж байна. Цэнгэлдэхэд хүүгээ дагуулж ороод “Хэдэн жилийн дараа хүү маань ингээд зогсох байх даа” хэмээн бодоход бас л таатай байна лээ.
-Та чинь эртний уяач байх шүү. Дунд сургуульд байхаас морь уясан гэдэг санагдах юм.
-Дунд сургуулийн сурагч байхдаа 9-ний орой морьдоо хөтлөөд Яармагийн дэнжийг зорьдог байлаа. Түүнээс хойш ажил амьдралын мөр хөөж хэсэг завсарлаад 2003, 2004 оноос дахин морь уясан. Эхний 10-аад жил суманд наадаж, олон түрүү айраг хүртсээн. Одоо эргээд бодоход сумын наадам шиг сайхан наадам алга.
-Энэ үгийг их олонтаа дуулах юм аа. Төрийн наадамд хэдий үеэс эхлээд морь мордуулсан билээ.
-2011 оноос эхлэн морь мордуулж байна. Эхний жилээ даага 15, шүдлэн 21-ээр давхиулсан гэрчилгээ батламж маань одоо ч хадгалаастай бий. Том наадмын анхны айргийн тухайд 2014 оны “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанаас хүртсэн. Тэр жил морьд маань хурдан Цагаан хөтлийн сунгаанд дээгүүр давхиж байсан юм. Тэгээд хөлөө гэмтээчихсэн хэр нь суга таягтай Хөвсгөл явж бор даагаа гуравт давхиулан анхны айргаа хүртсэнээс хойш айраг, түрүү тасарсангүй ээ. 2015 онд Увс аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд даага түрүүлгэж, Хотгойдод айрагдсан бор үрээгээ айрагдуулсан. 2016 онд Говь-Алтай аймагт болсон Баруун бүсийн уралдаанд бор хязаалан айргийн дөрөвт хурдлуулж, 2017 онд “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд зээрд шүдлэнгээ түрүүлгэлээ. 2018 онд АХ-ын 98 жилийн ойд хул шүдлэнгээ дөрөвт хурдлуулж, өнөө жил зээрд соёолонгоо түрүүлгэн төрийн зарлигт наадмаас найман айраг түрүү хүртээд байна.
-Адуу сэтгэл зүтгэл дагаж хурдалдаг гэдэг. Очирсүрэн Алдартыг олон наадмын ар талыг хариуцсан морины зүтгэлтэн гэдгээр нь уншигчид хэр мэдэх бол. Өнөөдөр тэр зүтгэлийн үр шим гарч буй бололтой. Би хувьдаа тийнхүү бэлгэшээж байна.
-2013 оноос Нийслэлийн МСУХ-ны үйл ажиллагаанд оролцож байна. 2014 онд Нийслэлийн МСУХ удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийхэд миний бие Дэд тэргүүнээр сонгогдож, хэдхэн сарын дараа болсон “Хангарьд” уралдааныхаа комиссын даргаар ажилласан. Энэ мэтчилэн олон уралдааны наадмын зохион байгуулалтанд оролцдог.
-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай. Ирэх жил цагаан сараар төрийнхөө хишгийг хүртэх мөчид илүү дэлгэрэнгүй ярилцъя.
-За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 3 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 5 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 20 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 21 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 22 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 23 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- Өчигдөр, 13:47 минут Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- Өчигдөр, 12:49 минут "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- Өчигдөр, 09:41 минут Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- Өчигдөр, 09:19 минут Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- Өчигдөр, 09:15 минут "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
- 7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш…
- 7-р сарын 10 -нд Ц.Дагвасүрэнгийн хул шүдлэн түрүүллээ
- 7-р сарын 10 -нд 254 шүдлэн бүртгүүлжээ
- 7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалан…
- 7-р сарын 10 -нд Батсуурийн Чинзоригийн хээр хязаалан түрүүллээ
- 7-р сарын 10 -нд 156 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэлээ
- 7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 22 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- Өчигдөр, 09:41 минут Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- Өчигдөр, 12:49 минут "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- Өчигдөр, 09:15 минут "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 3 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 21 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 5 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 23 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- Өчигдөр, 09:19 минут Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- Өчигдөр, 13:47 минут Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 20 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
202.9.42.237
Түрүүлдэг Мөлүү хүрэн соёолон ямар угшилтай адуу юм боло
Reply103.229.120.118
Dornod zorigoogih