Х.МАНЛАЙБААТАРЫН ЗЭЭРД

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 16 -нд

Булган аймгийн Сайхан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Хатанбаатарын Манлайбаатарын зээрд морь АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аравт хурдалсан юм. Дааган цагаас хурдалж, орон нутгийн чанартай уралдаан наадмаас 20 гаруй айраг, түрүү хүртээд буй зээрд морины уяа сойлгыг Манлай уяач Т.Ихбаяр тааруулжээ.

УДАМ, УГШИЛ:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Даваадоржийн унаган адуу.

Эцэг нь:  Даваадоржийн Намираа угшилтай хул азарга

Эх нь: Баруунбүрэн сумын харьяат Даваанямын хээр гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2014 онд хязаалан:

- Орхон аймгийн баяр наадамд айргийн гурав

2015 онд соёолон:

- Сэлэнгэ аймгийн  бүсийн уралдаанд түрүү

- Булган аймгийн бүсийн уралдаанд айрагдсан 

- Хялганат тосгоны 50 жилийн ойд түрүү

- Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд зургаа

2016 онд хавчиг:

- Баруун бүрэн сумын 80 жилийн ойд түрүү

2017 онд долоотой:

- “Жавхлант шаргын хурд уралдаанд түрүү

2018 онд наймтай:

- Өнжсөн

2019 онд естэй:

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд арав

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.