Д.ШИНЭМӨНХИЙН ЗАНДАН ХҮРЭН

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 16 -нд

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, “Арвай авзага” ХХК-ийн захирал, залуу уяач Доржготовын Шинэмөнхийн Зандан хүрэн морь АХ-ын 98 жилийн ой, төр түмний их цэнгэлд есөд хурдалсан. 2013 оноос  эхлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, сүүлийн гурван жил төрийнхөө наадамд хүлэг морио мордуулж буй залуу уяачийн хурдан буяныг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай уяач Д.Мөнхбатын “Их хурд”-д айрагдсан ухаа азарга

Эх: Тод манлай уяач Д.Мөнхбатын унаган хээр гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2015 онд даагандаа:

- Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд зургаа

- Төв аймгийн баяр наадамд айргийн тав

2019 онд хавчиг:

- Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаанд 11

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна