Г.ЧИНЗОРИГИЙН ЦАВЬДАР

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 14 -нд

АХ-ын 96 жилийн ойгоор айргийн тавд хурдалсан цавьдар морь /Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Амармөнхийн Ууганбаярын нэр дээр уралдаж байсан/ өнөө жил хараахан айрагт багталгүй наймд давхилаа. Цавьдар морь өнөө жилээс Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, гурав дахь үеийн уяач Гантөмөрийн Чинзоригийн нэр дээр уралдах болсныг морь сонирхогчид анзаарсан биз ээ. Ингээд хурдан цавьдрын удам, угшил амжилтын товчооныг ахин нэг сануулъя.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Дорнод аймгийн харьяат Намжилын адууны гаралтай цагаан азарга 

Эх: Манлай уяач Т.Ихбаярын адууны гаралтай хээр алаг гүү. /Дээгүүрээ Маарын хээр азарганы угшилтай/

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2014 онд шүдлэн:

- Төв аймгийн Баянцагаан сумын 90 жилийн ойд айргийн дөрөв

2016 онд соёолон:

- “Жавхлант шаргын хурд-2016” уралдаанд зургаа

- Хархорин хотын ойд түрүү

- АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 17

- Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд зургаа

- Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн мялаалга наадамд түрүү

2017 онд хавчиг:

- АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

- Арвайхээрийн 290 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв

2018 онд долоотой:

- АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 13

2019 онд наймтай:

АХ-ын 98 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд найм

"Хотгойдын хурд-4" хангайн бүсийн уралдаанд айргийн гурав

2021 онд аравтай:

Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд долоо

2022 онд 11 настай:

Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд зургаа

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.