Уралдаанч Э.Даваабаатар: Хөлийн хурдаар илүүрхдэг болохоор их морь унах гоё

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 13 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд 101 дугаартай Энхболдын Даваабаатарын унасан зээрд морь айргийн таваар хурдалсан юм.

Сайхан баярлаж байна уу?

- Сайхаан. Та сайхан баярлаж байна уу?

- Сайхан. Миний дүү өөрийгөө танилцуулаач?

- Намайг Энхболдын Даваабаатар гэдэг. Би долоо дахь жилдээ морь унаж байна. Харин улсын наадамдаа дөрөв дэх жилдээ морь унаж оролцлоо.


- Өмнө нь ямар амжилт гаргаж байв?

- Өмнө нь сум аймгаараа л наадаж байлаа.

- Аль насыг унах дуртай вэ?

- Их нас унах дуртай. Хөлийн хурдаар илүүрхдэг болохоор кайфтай байдаг юм аа.

- Энэ удаад хэдэн нас унаж байгаа вэ?

- Өчигдөр шүдлэн 21-ээр, хязаалан 90 гаргасан. Ахынхаа морийг унасан юм. Манай аавын дүү Цогоо гэж ах байдаг. Харин өнөөдөр “Макс” галынхаа морийг уналаа. Би эдний уралдаанч л даа.

- Ярилцсанд баярлалаа. Дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна