ТОД МАНЛАЙН ХУРДАН ЗЭЭРД

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 13 -нд

Соёолон насандаа төрийн наадмын түрүү хүлгээр тодорсон Тод манлайн хурдан зээрд өнөө жил айргийн тавд хурдлан уясан уяач, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ. 2017 оны “Дүнжингаравын хурд” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн хурдан зээрдийн амжилт, алдрын товчооныг сийрүүлбэл:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Шүдлэн, хязаалан, соёолондоо улсын наадамд айрагдаж, “Тамирын хурд”-д түрүүлж, Алтан овооны төрийн их тахилга болон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд тус тус айрагдаж байсан Д.Ганбаатарын Сарт хүрэн азарга


АМЖИЛТЫН ТОВЧООН:

Шүдлэн цагаас уягдсан.

2014 онд хязаалан:

-АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд арав гаргаж давхисан

-Ламын Гэгээний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүү

2015 онд соёолон:

-АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү

2017 онд долоотой:

-“Дүнжингаравын хурд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүү

2018 онд наймтай:

-Өнжсөн

2019 онд естэй:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна