Х.БАДАМСҮРЭНГИЙН ЭЛБЭГ ХЭЭР

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 13 -нд

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, улсын Алдарт уяач Хоохорын Бадамсүрэнгийн  Элбэг хээр АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан их насны морьдын уралдаанд айргийн гуравт давхисан билээ. Эзэн уяачдаа төрийн наадмын хишиг хүртээсэн Элбэг хээр Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу юм.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Улсад айрагдсан Ганхүүгийн буурал азарганы охин төлийг нь тойруулгын бор азарганд хураалгаад гарсан хээр азарга.

Эх: МУ-ын Манлай уяач Дорнойн Сундуй агсны Өлгөр хүрний төл хонгор гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

Хязаалангаасаа эхэлж уягдсан.

2018 онд соёолондоо:

- “Эрдэнэт хурд” төвийн бүсийн уралдаанд зургаа

2019 онд хавчиг:

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

-Зүүн бүсийн уралдаанд түрүү

Б.Хастөр

8 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.