Аймгийн Алдарт уяач Д.Энхжаргал: Жуутан Даваадоржийн хүү ямархан уяач болохоо харуулсан
Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаан, Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд азарга айрагдуулж, уяач удмынхаа алдрыг өргөсөн энэ эрхэм бол Жаргалант 1-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Даваадоржийн Энхжаргал юм 1960 оны өвөл бригадынхаа эмнэлэгт айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр 1990 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болжээ.
-Монголын морины олимпод Батбаярын Чавх хул азаргыг уяж айрагдуулж байжээ. Тэр наадмын дурсамжаар яриагаа эхлэх нь зүйтэй санагдлаа.
-2013 онд шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж, би Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Батбаярын Чавх хул азаргыг уяж очиж айргийн гуравт давхиулж байлаа. Тэр жил морийг нь уяж байсан залуу Завханы 90 жилийн ойд явах болоод уяачгүй болчихлоо гээд 6-р сарын эхээр надад хандсан юм. Тэгээд би хул азаргыг уяж, Их хурд, Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд айрагдуулсан.
-Их хурдаас өмнө уралдсан юмуу?
-Эрдэнэтэд болсон нэг уралдаанд түрүүлээд Их хурд руу явсан. Хоол унд нь таарчихсан эвтэйхэн уяатай мордсон болохоор горьдож л байсан. Гэхдээ дан улс, бүсэд түрүүлж, айрагдсан азарганууд уралдаж байгаа болохоор бас эрт ам гарахад хэцүү шүү дээ. Тэр жил Улс халзан түрүүлж, Сугарын хул аман хүзүүдээд, манай хул гурвалсан. Их хурдын дараа харж байсан хул азарга их эвтэйхэн байнаа. Тэгээд Төв аймгийн ойд очихдоо би Батбаярт “битгий их өнгөлүүлээрэй. Хул азарга үзүүрт уралдаж мэдэхээр байна шүү” гэж сануулсан юм. Тэгсэн манай нөхөр дагаж явахдаа жаахан шахуулсан бололтой. Өнгөлж яваад үзүүр дээрээ сууж гурвалсан шүү дээ.
-Өөрөө дагасан бол гэж бодогдох уу?
-Олон аавын хүү аз сорьж байгаа наадам шүү дээ. Тэр өдөр хэнийх нь аз гийнэ түүний морь түрүүлдэг. Тэгж л бодож байгаа.Бид Өмнөговь руу явдаг замын хажууд хоносон байсан юм. Тэгээд өглөө нь хэлмээр санагдаад болохгүй байхаар нь Батбаярт “за миний хүү айрагдах адуу ийм байдаг юм харчих. Гэхдээ өнгөлүүлж болохгүй шүү. Хүүхдэдээ хэлээрэй” гэж сануулсан.
-Хүүхэд нь хэр туршлагатай уралдаанч байсан бэ?
-Өмнө нь том уралдаанд морь унаж байсан туршлагатай. Орхон, Төв аймгийн шилдэг уралдаанчаар шалгарч байсан. Азаргаа гараад өнгөлчихөөр Батбаярт тэр чигээрээ явсаар байгаад орчих юм шиг санагдсан байх л даа.
-Төвийн бүсийн уралдаанаас хойш хул азаргыг уяагүй юмуу?
-Тийм. Би бас нутгийнхаа Тулгабат гээд залуугийн шар хээр азаргыг уяж Эрдэнэтийн бүсэд түрүүлгэж, Төв аймагт болсон бүсийн уралдаануудад хэд хэд айрагдуулсан. Сайханы бүсэд Жаргал Манлай цавьдар азарга түрүүлж, Тулгабатын хээр азарга аман хүзүүдэж байлаа. Эрдэнэтийн Дулааны шугам сүлжээний 35 жилийн ойн уралдаанд шар хээр маань түрүүлж, мотоциклиор шагнуулж байсан.
-Таны уяж байсан энэ хоёр азарга уяаны арга барилын тухайд хэр зөрүүтэй вэ?
-Адуу болгон өөр уяатай. Шар хээр хоол багатай уралддаг. Их хөнгөмсөг адуу.Тиймээс шөнө хэд хэд барьж тавьж идүүлдэг. Гэтэл хул азарга болохоор идэш ихтэй уралддаг. Идүүлээд байвал идээд л байна. Их хурдад уралдахад нь шөнө 11-т тавиад өглөө тавд барьж уясан. Төв аймгийн 90 жилийн ойд болохоор намрын сэрүүн орсныг бодолцож шөнө нэг услаад, өглөө 5:30-т барьж уясан.
-Азарга өглөө хэдэд мордсон юм бэ?
-Наймд мордсон. Олон жил морь уяад ирэхээр адуу, адууны онцлогыг анзаарч, түүнд тохирсон уяг хийдэг болдог юм. Адуугаа ажиглаад байхад өөрөө хийх ажлаа хэлээд өгнө.
-Том наадмын хоёр айрагтай. Аймаг орон нутгийн чанартай уралдаануудаас хичнээн түрүү, айраг хүртээд байгаа вэ?
-За ер нь олон доо. Орхон аймагт ч авч байсан, Өвөрхангай аймагт ч авч байсан. Сумдын ойгоор ч сайхан нааддаг юм. Жишээлбэл Уянга сумынхаа 80 жилийн ойд даага айрагдуулаад, шар хээр азаргаа соёолонд уралдуулж түрүүлгэн, давхар уяагаар аймгийн 80 жилийн ойд арваар давхиулж байлаа. Адууны ханиад тусаад азаргаа айрагдуулж чадаагүй.Тэгээд буцаж очоод Сэлэнгийн Орхонд болсон Өсөх-Ирээдүй Харцагын мялаалга наадамд хязаалангаа соёолонд тавиад гурваар давхиулсан. Энд сумын ойд айрагдсан даага тэнд бас гурваар давхисан. Намар 9-р сарын 25-нд Эрдэнэтэд бараан захын 15 жилийн ойн наадам болж тэнд шар хээрийгээ дөрвөөр, даагаа таваар давхиулсан.
-Шар хээрийгээ нас өгсүүлж уралдуулаад байсан юмуу?
-Тийм. Хязаалан үрээг соёолонд уралдуулаад байсан юм. Тэр жил их олон уралдсаан. 10 сарын 1-нд Батчулуун уяач улсын Алдартынхаа мялаалга наадмыг хийгээд соёолон, их морь уралдсан юм. Тэнд тавьсан чинь өнгөлж явснаа суугаад улсын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн Янзага цоохор түрүүлж, манай шар хээр аман хүзүүдсэн. Тэрнээс хойш Эрдэнэтийн уяачдын холбооны 20 жилийн ой, Баруунбүрэнгийн ой зэрэгт айрагдсан. Хурдан адуу л даа.
-Эрдэнэтэд амьдардаг байсан юм уу?
-2009 онд очоод долоон жил морь уяж байгаад ноднин нутагтаа ирсэн. Одоо хоёр хүүхдэдээ морь уяхыг заагаад л сууж байна. Залуучууд хайхрамжгүй, санаанд хүртэл уяхгүй юмаа.
-Цаг хугацаа гэж том багш бий. Ингэхэд та хэдий үеэс морь уясан юм бэ?
-Аймагт нярваар ажиллаж байгаад 1990 онд хөдөө гарч, түүнээсээ хойш морь уяж байна даа. Манай эцэг энэ нутаг орондоо нэртэй уяач байсан.1971 онд АХ-ын 50 жилийн ойгоор хээр морио түрүүлгэхэд нь би унаж байсан юм. Уг нь хээр морь минь гарсан цагаасаа өнгөлсөөр түрүүлсэн ч урьд урьд нь хоёр жил дарааллаад түрүүлсэн Тарагтын буурал морийг түрүүлсэнд тооцож, манай хээрт аман хүзүүний пайз өгсөн.Тэр намар нь Баянтээгийн нүүрсний уурхайн 10 жилийн ой болоход хээр морь маань хол түрүүлж амжилтаа бататгаж байлаа. Хээр морь маань 1975 онд аймагт гурваар давхиж байсан. Үндсэндээ аймгийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан адуу байгаа юм. Би мөн Цэдэнрагчаа гэж ахынхаа хээр морийг унаж аймагт аман хүзүүдүүлж байсан.
-Шаггүй уралдаанч байжээ. Манай уншигчдад аавынхаа талаар ярьж өгөөч.
-Миний эцгийг нутгийнхан Жуутан Даваадорж гэдэг байсан юм.Онигордуу нүдтэй хүн байсан болохоор тэгж нэрлэсэн хэрэг байх л даа. Нэгдлийн хонь хариулж, сумын гурав, дөрвөн удаагийн аварга малчнаар шалгарч, аймгийн аварга төлчин болж байсан. Морь уях тухайд нэлээд хожуу эхэлсэн гэдэг юм. Миний бодлоор 40, 50 хүрч байж морь уясан болов уу. Нэг үе хот руу жин тээсэн. Наймаа их хийдэг. Сайн адуунд гар татдаггүй хүн байсан. Долгор гэдэг хүнээс хээр морио гурван бодоор авч байсан юм билээ. Яагаав нөгөө аймагт түрүүлдэг хээрийг.
-Тэр авмал адуу юм уу?
-Тийм. Дөрөвдүгээр бригадын Раашийн Долгор гэдэг айлд очиж л дээ.Тэгсэн тугалын зэлэн дээр нь хонь хариулдаг гээд нэг хээр үрээ уятай байсан юм билээ. Нөгөөхийг нь авъя гэсэн өгөхгүй болохоор нь гурван бод амлаж байж авсан гэдэг юм. Тэр үед морь үнэд ороогүй. Сайн адуу 1000 төгрөг.Сувай үнээ 800 төгрөг байхад аав тэр хээр хязааланг гурван бодоор авч, соёолон, хавчиг, хөх шагайг нь өнгөрөөгөөд уясан юм билээ.Эхлээд аймагт тавьсан есөд давхиад, хойтон жил нь түрүүлсэн.1972 онд аймаг явалгүй сумандаа уралдаж хол түрүүлсэн. Түүний дараа 1975 онд аймагт нэг айрагдаад, түүнээс хойш сумаараа уралдсан.
-Хээр морь суманд хэд түрүүлж, айрагдсан юм бэ?
-Суманд нэлээд хэд айрагдсаан.Бат-Өлзий, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга зэрэг сумдаар уралдаж олон түрүүлж, айрагдсаан.
-Даваадорж уяачийн алдрыг өргөсөн өөр ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Баянхонгор гаралтай буурал хондлойтой хээр морио ойр зэргэлдээ сумдаар сайн давхиулж олон айрагдуулсан. Бас ахынхаа хээр морийг уяж, аймгийн наадамд аман хүзүүнд хурдлуулж байсан. Ер нь манай эцэг адуу сайн таньдаг, таньж авснаа сайхан уяж, хурдлуулдаг, мэддэг чаддагаа бусадтай харамгүй хуваалцдаг цагаан хүн байсан. Ямар сайндаа хүний тавих гэж байсан морийг “түрүүлэх морио тавих гэж байна” гээд хэлээд өөрөө хөтөлж аваачиж Нарийнтээлд түрүүлгэж байхав. Хүнийг том бага гэж ялгадаггүй. Хэнтэй ч сайхан харьцдаг тийм л хүн байсан даа.
-Даваадорж гуай хэдэн хүүхэдтэй юм бэ?
- Зургаа. Гурван охин, гурван хүүтэй. Гурван хүүгээс би л ганцаараа морь уяж байна даа. Би өөрөө хоёр хүү, дөрвөн охинтой. Манай хоёр банди хоёулаа моринд дуртай, хоёулаа уяна.
-Энхжаргал Алдарт 1990 оноос эхлээд морь уясан гэсэн. Анхны айраг түрүүгээ хэдэн оны наадмаас хүртэж байсан бэ?
- Сайндаа ч хөдөө гарчихсан юм биш л дээ. Тухайн үед аавын маань бие тааруу. Би өдөр нь сахиад шөнө нь тайлангаа гаргадаг байсан юм. Сар шахуу тэгж сахисан байх. Тэгсэн нэг өдөр “миний хүү хөдөө гар. Хөдөөд хүнгүй боллоо” гэсэн. Аавынхаа үгийг дагаад хөдөө гарах гэсэн дарга “чи сайн нярав, жилийн чөлөө л ав” гээд зөшөөрдөггүй “үгүй ээ би жилийн чөлөө авахгүй. Ерөөсөө хөдөө гарна” гэсээр байгаад малчин болсон доо. Тэр зунаа морь уяад сумынхаа наадамд айрагдуулсан.
-Хүүгээ морь уяад айрагдуулахыг харах аавд тань сайхан байсан байх даа.
- Бурхан болчихсон байсан. Аавыгаа өнгөрөөгөөд хөдөө гарсан юм. Зун нь морь айрагдахад ганц бодсон юм тэр. Морь уяж байгаагаа харуулж чадсангүй дээ гэж. Гэхдээ ээж ах дүү нартаа харуулсаан. Жуутан Даваадоржийн хүү Энхээ гэдэг ямархан хэмжээний уяач юм гэдгээ харуулж, Их хурдад морь айрагдууллаа. Төр засагтаа үнэлүүллээ. Үүндээ баярлаж явдаг.
-Таныг олонтаа баярлуулсан хурдан буянгуудаа танилцуулаач.
-Ах нь адууг үнэлж авдаг хүмүүсийн нэг. Цэрэнтогтох аваргын наадамд түрүүлсэн Пүрэвдаваа ахын зээрд морийг арван бодоор авч, олон айраг, түрүү авсан. Мөн ахынхаа нэг хээр морийг сонирхоод байсан манай найз Мягмарт зарчихсан байсан. Нөгөөх маань гар чангатай болохоор над зардаггүй. Өөрөө уяад арван хэдээр л давхиулаад байсан. Тэгж байгаад нэг цагаан сарын дараа өвлийн цохионы үеэр мөн л арван бодоор авч, 30 медальтай хүртсэн. Аймгийн баяр наадамд айрагдаагүй. Бусад наадмуудад бүгдэд нь орсон. За тэгээд хээр, хонгор зүсмийн азарганууд, түүний төлүүдээр сайхан наадаж байлаа. Бас л авмал адуунууд.
-Хээр азарга нь хаанахын адуу вэ?
-Манай Уянгын хүргэн Дундговийн Сүхбат гэдэг хүнээс авсан.Тэр хоёр хөөрхөн хээр азаргатай ирээд. Авъя гэсэн зардаггүй. Хоёр жилийн дараа нутаг буцахдаа таван бодоор зарсан. Тэр хээр азарга манай адууг их сүлсэн шүү. Хээр азаргыг тавьснаас хойш адуу илт чанаржсан.
-Хонгор нь хаанахын адуу вэ?
-Орос Ганбаатараас. Үрээ хасдаг нэг азарга байна гэхээр нь авах гэсэн зараагүй юм. Тэгээд хойтон жил нь “Энхээ ахаа нөгөөдөхөө авбал аваарай” гэсэн. Соёолон азарга аваад хавчигт нь уяж Нарийнтээлд түрүүлгээд, олон газар айрагдуулсаан. Төлийнх нь төл хонгор үрээ 2016 онд хязааландаа улсад 18-аар давхисан. Ер нь хонгор азарганы удмын адуу хурдан шүү. Охин төлийнх төл хонгор даага аймагт 14-т ороод, таван сумын наадамд айрагдлаа.
-Энэ удаа миний асуулт энд хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны оролцсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-1993, 94 оны Нарийнтээлийн наадам юмуу даа. Би өөрөө ес, хамт явсан залуус маань бас нэлээд хэдэн айраг авч сайхан наадсан юм. Засаг дарга нь шагнал гардуулахдаа “чи чинь одоо амар юм болж. Азаргаар нь тууж ирж айрагдуулаад” гэж байсан. Айраг түрүү арвин сайхнаас гадна нутгийн дүү нартайгаа ганзага нийлж явсандаа тэр наадам сайхан санагддаг юм.Энэ хавийн морь уядаг залуучууд бүгдээрээ шахуу “Энхээ ахаар заалгана” гээд цуг явдаг. Худлаа ярьсан хүнд бараг салаа цэрэг шиг олон юм явна. Залуучууд тэгж хүндэтгэж байхад хэлж зөвлөлгүй яахав. Бас болоогүй “за та нар пиво янз бүрийн юм уухгүй шүү” гэнэ. Миний үгэнд их орцгооноо. Гэтэл би Эрдэнэт шилжээд энэ хэдийн маань идэвхи суларчээ. Одоо залуучуудаа уриалж урьдын адил гал болж сайхан наадахыг урьтал болгож байна даа.
-Нутгийн залуусаа морь уях төрийн хэрэгт уриалж буй таны үйлсэд амжилт хүсье. Хүлгийн хийморь ивээх болтугай.
- За баярлалаа. Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаан, Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд азарга айрагдуулж, уяач удмынхаа алдрыг өргөсөн энэ эрхэм бол Жаргалант 1-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Даваадоржийн Энхжаргал юм 1960 оны өвөл бригадынхаа эмнэлэгт айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр 1990 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болжээ.

Шаггүй уралдаанч байжээ. Манай уншигчдад аавынхаа талаар ярьж өгөөч.

- За баярлалаа.
А.Тэлмэн
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
202.126.89.80
Нэг нутгийн уяач Энхдээ халуун баяр хүргэе.Дажгүй л эр хүн дээ Энхээ маань.
Reply202.9.45.182
er hunii huwid bol nohoi shvv, saihan mongol er hun shig judagtai er hun law bish
Reply103.26.194.138
Яасан атаархуу хүн бэ
66.181.161.123
Өөө тэгээл замын нохой хуцаж л байдаг жингийн цуваа явж л байдааг гэгчээр хүн муулж байгаа хүн ямрал өөдтэй хүн байхав дээ
139.5.216.252
Чамд тийм байдаг юм байж харин миний хувьд уул шиг нөмрөгтэй Хувь хүнийхээ хувьд хүн чанартай хүн юм шүү хэдий миний аав биш ч гэсэн цайлган сэтгэлтэй сайн хүн би ийм зүйлийг чимээгүй өнгөрч чадахгүй нь