Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд түрүүлж, айрагдсан хүлгүүд

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 09 -нд


Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой өнөө жил тохиож буй. Түүхт ялалтын ойд зориулан олон арга хэмжээ зохион байгуулагдсаны хамгийн том нь Халх гол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж бүхий ШИНЭ СУМ төсөл байлаа. Хоёр орны хамтын бүтээн байгуулалтын нээлт, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан баяр наадам энэ сарын 3,4-ний өдрүүдэд Халх гол сумнаа болж, гурван насны морьд уралдсан юм.  Түүхт ойд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулбал:

Их нас-55:

1.Дорнод аймгийн Матад сумын харьяат Б.Ариунжаргалын саарал

2. Дорнод аймгийн Матад сумын харьяат Э.Амартайваны хар

3. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Г.Бямбадэлгэрийн хүрэн

4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат  Г.Базаргүрийн хар

5. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн Алдарт уяач С.Батмөнхийн бор

Соёолон-45:

1.Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Амарбатын хээр халзан


2. Дорнод аймгийн Халхгол сум хилийн цэргийн 0198-р ангийн албан хаагч Б.Даваанямын шарга


3.Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын зээрд халзан


4.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат О.Оюунбаатарын бор халзан


5.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул М.Ариунболдын хээр


Хязаалан-47:

1.Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат Д.Бат-Эрдэнийн хүрэн


2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан


3. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат З.Шинэбаярын хүрэн


4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Ж.Баяртын хүрэн халзан


5. Дорнод аймгийн Матад сумын харьяат Л.Будбаатарын хар


Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна