Ц.МӨНХХУЯГИЙН ТОД ЯНЗАГА

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 09 -нд

Хондон зээрд адуугаар бахтай наадагч Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуяг төрийн зарлигт наадмын тав дахь хишгээ их насны мориор хүртлээ. Түүний унаган цавьдар морь нь төр түмнийхээ их цэнгэлд аман хүзүүнд хурдалж түмэн олноо баясгасан юм.

Удам, угшил:

Эцэг: Тод манлай уяач Д.Ононгийн Янзага азарганы төл Дүнжингаравт аман хүзүүддэг Янзага цавьдар азарга

Эх: Д.Онон Тод манлайн адууны зээрд халзан гүү


Амжилтын товчоон:

2017 онд хязаалан:

-Хан Хөхүй хайрханы тахилга, баруун бүсийн уралдаанд найм

-Налайх Тэрэлжид болсон уралдаанд түрүү

2018 онд соёолон:

-Эрдэнэтийн аймгийн Алдарт уяачдын алдар тэмдэглэх уралдаанд түрүү

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

-Эрдэнэтийн 40 жилийн ой, Төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

2019 онд хавчиг:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

“Их хурд-8” уралдаанд аман хүзүү

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна