Түмэн эх хурдан бор

Сэтгүүлч
8-р сарын 31 -нд

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрах АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд бор үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан. Улс, бүсийн чанартай уралдаанаас нэг түрүү, таван айраг хүртсэн хийморилог эрхмийн хурдан бор үрээг уншигч танаа танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Т.Галбадрахын даага, шүдлэндээ улсын наадамд 10, 11-ээр давхиж байсан бор азарга

Эх: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гаралтай шарга халзан гүү


Амжилтын товчоон:

2016 онд хязаалан:

- АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

2017 онд соёолон:

- “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүү

- “Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд зургаа

2018 онд хавчиг:

- “Дүнжингаравын хурд-2018” хаврын бүсийн уралдаанд түрүү /тооцогдоогүй/

- АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 15

2019 онд долоотой:

- Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна