МИГ ДААТГАЛД 2356 УРАЛДААНЧ ХҮҮХЭД ДААТГУУЛЖЭЭ

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 05 -нд

63 ТОХИОЛДОЛД 108 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГООД БАЙНА

Дэлхийд ганцхан дэлгэр Монголын төрт ёсны их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан дөрвөн өдрийн турш үргэлжилдэг уламжлалтай. Дөрвөн зүг, найман зовхисын эрдэмт уяачид хурдан хурц хүлгүүдийнхээ шандсыг сорьж, төр түмнээ цэнгүүлэхээр ирсэн Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үеэр уралдаанч хүүхдийг эрсдлээс хамгаалах зорилготой даатгалын компаниудын үйл ажиллагааг сурвалжиллаа. Нөхөн олговрынхоо хэмжээгээр өнгөрсөн жил тэргүүлсэн “МИГ” болон “Номин даатгал” компанийн төлөөллүүд тус тус гарчээ.  Бид ММСУХ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай албан ёсоор хамтран ажиллаж буй “МИГ” даатгал компанийн ажилтнаас дараах тодруулга мэдээллийг авсан юм. 


ЭРСДЭЛ ҮҮСЭХЭЭС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ӨГСӨН

“МИГ” даатгал компани ММСУХ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ жил уралдаанч хүүхдийг даатгалд хамруулах, осол гарсан тохиолдолд шуурхай ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилласан юм. Энэ ажлын хүрээнд эрсдэл үүсэхээс урьтаж аюулгүй байдлыг хангах ажлуудыг шат дараатай хийжээ. 


ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС ХЭРЭГСЛЭЭР ХАНГАСАН

Мөн уралдаанч хүүхдийг уралдааны замд гарахад нь хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаж, дутуу хэрэгслээр нь үнэ төлбөргүй хангаж байсан нь уяач, уралдаанч хүүхдүүдийн талархлыг хүлээжээ. Түүнчлэн уралдааны замд хүүхэд гэмтсэн тохиолдолд хэрхэн шуурхай мэдэгдэж, тусламж авах талаарх мэдээллийг хөдөө  орон нутаг, хот дүүргүүдийн харьяа байгууллагуудад хүргүүлжээ.


108 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГООД БАЙНА

“МИГ” даатгал компани 21 аймаг дахь салбараараа дамжуулан уралдаанч хүүхдийг даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 2356 хүүхэд хамрагдаж, 63 тохиолдолд 108 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа гэнэ. Энэхүү нөхөн олговорт дан ганц уралдааны үеийн осол гэмтэл бус бусад ахуйн гэнэтийн ослын тохиолдлууд ч хамрагдсан аж. 


БҮСИЙН УРАЛДААНУУДЫН ҮЕЭР МИГ ДААТГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖИЛЛАЖЭЭ 

Ийнхүү улсын их баяр наадам болон шигшмэл морьдын “Их хурд-8” уралдааны үеэр хот хөдөөд 150 гаруй ажилтан ажиллаж, даатгалын үйлчилгээг шуурхай үзүүлэн, нөхөн төлбөрийг цаг алдалгүй олгосон “МИГ” даатгал компани зуны бүсийн уралдаануудын үеэр мөн ажиллаж, уралдаанч хүүхдүүдээ эрдслээс сэргийлсэн гэнэ. 
Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна