Түмэн эх Хүхээ халзан азарга

Сэтгүүлч
7-р сарын 31 -нд

30 жилийн тэртээ төрийнхөө наадамд их насны морь унаж айрагдуулсан бяцхан хүү төв цэнгэлдэхэд эцэг эхийнхээ хамт орж ихэс дээдсийнхээ алдрыг дуудуулан цоллуулж сэтгэл нь хөгжжээ. Тэр цагаас хойш “Ононгийн шар толгойт”-ын унасан морьд урамтай сайхан давхин, уяач аавыг нь цэнгүүлж байв. Харин 30 жилийн дараа тэр бяцхан хүү төрийнхөө наадамд унаган азаргаа түрүүлгэн, Монгол төрийн тэргүүнийг уяан дээр авчирч, эцгийнхээ ачийг хариулав.

Монгол наадам морин уралдаан өв уламжлалын бас нэгэн үнэ цэнэ нь энэ. Тээр жилийн баян ходоод энэ жилийн түрүү магнай Хүхээ халзангийн удам, угшил, амжилтыг тольдвол:  


УДАМ, УГШИЛ:

Эцэг: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Бямбадоржийн Мөнгөн хөлттэй эцэг нэгтэй Дундговийн Эрдэнэчулууны хүрэн азарга

Эх нь: Төв аймаг Сэргэлэн сумын харьяат, Тод Манлай уяач Ц.Хэнмэдэхийн хар морины дүү гүүг Д.Онон Тод манлайн ухаа азарга хураагаад гарсан халзан гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2015 онд даага:   

АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд баян ходоод

2016 онд шүдлэн:

АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 20 

Баянчандмань сумын наадамд түрүү

Санжаадамба Аваргын мялаалга наадамд түрүү

2017 онд хязаалан:

“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд айргийн гурав

2018 онд соёолон: 

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү

Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой бүсийн уралдаанд 21

2019 онд хавчиг:

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү

Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд аман хүзүү

Б.Хастөр


15 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.179.27.101

    онон гуайаргагүй сайхан уядаг мундагхүн дээ.Даанч нэг эрлийз юмнуудаа угшилыг нь худал хэлж монголд багтааж мордуулаад бйагаа нэг бус үйлдлүүдээсээ болж тэр сайхан түмний хүндлэлээ хугаслаад байгаа юм яалт ч үгүй

    Reply
  • 64.119.17.216

    Judaggui l bna daa onon guai erliizden uraldchihgui

    Reply
  • 202.126.88.177

    Эрлийзшдээ, сайхан худлаа шаахиймаа

    Reply
  • 66.181.182.187

    erliiz geed odoo yadagiin xemjeendee orood l ard tvmniihee nvden dawhiad l irlee shdee argui hurdan buyan yumaa

    Reply
  • 66.181.161.61

    Худлаа ярих муухай 2 талаасаа цустай 25 тай адуу нь үнэн шүү тод манлай нар их жудаггүй ярьж байна даа Онон гуай ч буруу л замаар явж байна даа,Монгол наадамд монгол морьдоо уралдуулаасай даа

    Reply
  • 103.26.193.204

    Hurdan buyan gehdee erliiz tsustai hedgiig hun bur haraad l medej bgaa shuu dee

    Reply
  • 103.240.241.110

    Батбилэг ноднин ЭНХБАЯРЫН ХАМАР ЦАГААНЫ ТӨЛ ГЭЖ БАЙСАН ЭНЭ ЖИЛ МӨГӨН ХӨЛТИЙНХ БОЛЧИХЛОО ИРЭХ ЖИЛ ЮУ ГЖ БУРАХ БОЛ,2ТАЛААСАА ЦУСТАЙ25%ТАЙ АДУУ ГЭДГИЙГ ОЙР ХАВИЙХАН НЬ МЭДНЭ ЛД ЭЭ

    Reply
  • 66.181.161.3

    сайхан шаалаадаа

    Reply
  • 202.131.242.18

    сайхан хүлэг байнаа. Эцэг талыг нь сайн мэднээ. хүрэн азрагаа олоод харчих юмсан.

    Reply
  • 58.1.148.48

    Сайхан буян юмаа хурай хурай

    Reply
  • 202.131.251.130

    эрлийз

    Reply
  • 112.72.11.114

    Найз д амжилт халзанч ноёлон өөрөөч энэ цагт ноёлох уяачдаа амжилт хүсье

    Reply
  • 66.181.161.112

    хэдэн жилдээ ноёлондоо энэ халзан

    Reply