Говийн бүсэд Дайчин халзан түрүүллээ

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 28 -нд

Өмнөговь аймагт болж буй говийн бүсийн уралдааны их насны морьд барианд орлоо. Хурд шандсаараа огшуулагч их насны морьдын уралдаанд 145 хурдан хүлэг шандас шалгаснаас:

1.Дундговь аймгийн Хулд сумын харьяат, МУ-ын Манлай уяач Баярсайханы Лхагва-Очирын Дайчин халзан.
2.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач  Дашдэмбэрэлийн Бат-Эрдэний алаг.

3. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батмөнхийн Шагдаржавын хүрэн.

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУ-ын Алдарт уяач Наранцэцэгийн Амгалангийн хонгор халзан.

5. Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Ойдовын Батжаргалын хул тус тус түрүүлж, айрагдлаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна