"Говьшанхын хурд-6" уралдааны эрлийз дээд насанд Г.Батболдын Сүлд хул түрүүллээ

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 26 -нд

Говьшанхын хурдан хүлгүүдийг алдаршуулах, говийн бүсийн адууны чанар чансааг дээшлүүлэх зорилготойгоор анх зохиогдож байсан "Говь шанхын хурд" уралдаан зургаа дахь удааг болж байна. Өмнөговь аймагт болж буй "Говь шанхын хурд-6" говийн бүсийн уралдаан өнөөдөр эрлийз дээд насны морьдын уралдаанаар эхэлж байгаа бөгөөд 41 хурдан хүлэг бүртгүүлж мордсноос:

1. Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Батболдын Сүлд хул азарга

2.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, "Сэцэн ханы хурд" МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Т.Батжаргалын хул морь

3. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Батсайханы хул

4. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хээр морь.

5.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Т.Дэлгэрдалайн хуур  халзан

6. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Даянбатын хээр азарга

7.Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул  аймгийн Алдарт уяач Раднаагийн Бадрахын цоохор азарга тус тус хурдаллаа.

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна