Уралдаанч М.Түшиг: Улсын наадам өөр юм аа, гоё байна

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 19 -нд

  Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнайгаар хурдлуулсан /2019.07.11/ бяцхан уралдаанчийн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.  

-Төрийнхөө баяр наадамд унасан азаргаа түрүү магнайд хурдлууллаа. Баяр хүргэе.

-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна.

-Хэд дэх жилдээ улсын наадамдаа оролцож байна вэ?

-Унаа морь унаснаас хойш дөрөв дэх жилдээ унаж байна. Харин улсын наадамдаа анх удаа оролцлоо. Өөр юм аа, гоё байна.

-Энэ жил хэдэн нас унаж байгаа вэ?

-Ямартаа ч дөрөв, таван нас уначих байх аа. Өчигдөр хоёр нас унаж нэг нь арван хэдээр, нөгөө нь 20,30-аадаар орсон. Өнөөдөр ахиад их нас унана даа.


-Аймаг бүсийн наадмуудаас ямар амжилттай вэ?

-Олон уяачийн морийг унаж, зөндөө уралдаанд оролцож байсан. Олон ч удаа айраг түрүүгээр давхиулсан шүү. 

-Өнөөдөр их халуун өдөр байна. Ядарч байна уу?

-Миний хувьд цаг агаар тааламжтай байлаа. Морь унаад салхи татуулан давхиж байхад ядардаггүй юм аа. Тэгээд түрүүлсэн байхад баяр хөөр дүүрээд л ирж байгаа юм чинь.

-Аль сургуульд сурдаг юм бэ?

-Дөрөвдүгээр ангиа төгсөөд сургууль гарчихсан. Гэхдээ удахгүй үргэлжлүүлэн сурна аа.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болъё гэж бодож байна?

- Уяач болно доо.

- Ярилцсанд баярлалаа. Ирээдүйн их уяачид  дараа дараагийн уралдаанд нь амжилт  хүсье.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна