Д.Очирсүрэнгийн сартай зээрд тод магнай, торгон жолоогоо өргүүллээ

Сэтгүүлч
Баасан, 11:14 минут

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын соёолон морьд дөнгөж сая барианд орлоо. Аз хийморийн бэлгэдэл болсон соёолон морьдын уралдааны түрүү магнайд  Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн сартай зээрд, аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Сэрээтэрийн Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Чинбатын Махбалын хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач  Сандагийн Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор тус тус хурдаллаа. Албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. 

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна