228 азарга бүртгүүлж 163 нь гарааны зурхай руу хөдөллөө

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 11 -нд

АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд тоосоо өргөх хурдан азарганууд дөнгөж сая  гарааны зурхай  руу хөдөллөө. Адуун сүргийн манлай азарганы уралдаанд 228 хурдан хүлэг бүртгүүлж 163 нь гарааны зурхай руу хөдөлсний дотор  Даян түмэн эх Манлай уяач Т.Болдбаатарын Магнай халиун, Түмэн эх Манлай уяач Д.Баянбатын Наран хонгор болон Манлай уяач Б. Сүхбаатарын Дүү хээр, Б.Наранхүүгийн Монгол хээр, Манлай уяач О.Батболдын Их хурдын түрүү хээр тэргүүтэй олон хурдан хүлгүүд морджээ.

Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна