Уяачдад хүндэтгэлтэй хандана

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 24 -нд

Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн төрийнхөө наадамд уясан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяачид 7-р сарын 12-нд төв цэнгэлдэхэд морио цоллуулдаг. Ийнхүү гадаад дотоодын олон үзэгчийн өмнө морио цоллуулахаар орсон уяачид суух суудалгүй, дээрээс нь цагдаа хүчнийхэнд хөөгдөж туугдан айлын шоовдор хүүхэд лугаа байдаг билээ. Олон жилийн турш давтагдаж буй энэхүү байдалд дүгнэлт хийн монгол түмний их цэнгэл эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаанаар олноо цэнгүүлэгч уяачдад  хүндэтгэлтэй хандах талаар манай сэтгүүлийн хамт олон баяр наадмын хурдан морины салбар хороонд хандсан юм. Бидний саналыг сонссон хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “энэ асуудал боломжтой. Анхааралдаа авъя” хэмээн амласан.

Тиймээс өнөө жилийн баяр наадмаар морио цоллуулахаар орсон уяачид үгүй ядаж суух суудалтай байна хэмээн найдъя.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.