Дэлхийн хамгийн өндөр настай азарга 40 насны ойгоо тэмдэглэв

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 24 -нд

  Дэлхийн хамгийн өндөр настай адуу болох липициан үүлдрийн Неаполитано Нима азарга өнгөрсөн дөрөвдүгээр сард 40 насныхаа ойг тэмдэглэжээ. Энэхүү азарга нь өдий хүртэл амьдарч байгаа Австрийн Пибер хот дахь морин завод төдийгүй липициан үүлдэр, сургалтын Вена хэв маягийг дагагчдын хувьд жинхэнэ амьд домог болсон юм.


Түүнийг төрсөн өдрөөр Пибер хотыг хамаардаг Штир аймгийн амбан захирагч ирж хүндлэл үзүүлэн морин спорт, липициан үүлдрийг сонирхогчдод зориулан Неаполитано Нимагийн амьдралын тухай номыг танилцуулсан аж. Неаполитано Нимаг липициан үүлдрийн адууны хүч, тэсвэр, сэтгэх бодох чадвар, сургуулилт авах чадвар гэсэн бүх л давуу талуудын биелэл гэж тодорхойлсон байна.

Неаполитано Нима нь 1979 оны 4-р сарын 11-нд Пибер дахь төрийн мэдлийн морин заводод төржээ. 26 нас хүртлээ Вена маягийн адуу сургуулилтын давуу талыг харуулсан үзүүлэн тоглолт хийж дэлхийн даяар аялан, сурталчилж байжээ. 2006 онд тэтгэвэртээ гараад өдгөө төрөлх жүчээндээ амар жимэр амьдарч байна. Түүнийг зөв бэлтгэл, сургуулилт, зөв арчилгаатай үед ямар өндөрлөгт хүрч болдгийн амьд жишээ гэдэг.

Б.Бадрал


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна