“Хөх тал” цогцолбор 7000 үзэгчийн суудалтай

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 15 -нд

Өнгөрсөн жил ашиглалтанд орсон “Хөх тал” спорт цогцолбор Өвөр монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотоос холгүй оршдог. 2200 метр урттай, 7000 үзэгчийн суудал, хоёр том дэлгэцтэй. Гаднаасаа монгол гэр болон эмээл хэлбэртэй уг цогцолборыг дээрээс нь харахад нисэж буй бүргэд дүрслэгддэг гэнэ лээ. Энэхүү цогцолборт 6-р сарын 29-нд адуун өв соёлын томоохон арга хэмжээ зохиогдох бөгөөд цаашдаа морин спорт болон өв соёлыг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хоёр улс хамтран ажиллах боломжтой гэсэн юм.
Д.Солонго

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.