Морьтны соёлыг 54 төрлөөр таниулна

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 13 -нд

Морьтны соёлыг дэлхий нийтэд таниулан сурталчлах зорилго бүхий томоохон арга хэмжээ  энэ сарын 29-нд Хөх хот, Шилийн гол аймгуудад зохион байгуулагдана. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын газар, “Хөх тал” морин тойруулга цогцолбортой хамтран зохион байгуулах уг арга хэмжээний хүрээнд морьтны соёлыг өгүүлсэн кино , бүжиг, жүжиг,  шүлэг яруу найргийн тэмцээнийг зохион байгуулахаас гадна Шилийн гол аймагт морин уралдаан болох гэнэ.

Нийт 54 төрлөөр адуун өв соёлыг сурталчлан таниулах уг арга хэмжээнд ММСУХ-ны төлөөлөгчдийг албан ёсоор урьсан бөгөөд Өвөр Монголын Одон тв  шууд дамжуулах гэнэ лээ.

Д.Солонго

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна