Дархан түмэн эхийг мөнхжүүлнэ

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 13 -нд


Монгол төрийн наадамд гурвантаа түрүүлсэн дархан түмэн эх Ц.Ханддоржийн хонгор халзан морины талаар дуулаагүй хүн цөөн биз. Хурдан адууны олон шинжийг агуулсан ховорхон төрөх, үнэнхүү аварга хүлэг 12, 13, 15 насандаа /1985, 1986, 1988 онуудад/ Монгол төрийн наадмын алтан шар зурхайг магнайдаа тоосгүй давж, түмэн олноо цэнгүүлэн түүх болж мөнхөрсөн юм.

Халзан морь  Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат, Монгол улсын Алдарт уяач Цэгмидийн Ханддоржийн унаган адуу бөгөөд дээд удмыг нь хөөвөл Галшар угшилд хамаардаг гэдэг. Ийн Галшар адууны хурдыг гайхуулсан цуут хүлгүүдийг нэг хонгор халзан морийг төрсөн нутагт нь мөнхжүүлэх ажлыг “Түмний хурд” нийгэмлэг санаачилж, Баян-өнжүүл сумын ЗДТГ, "Шархайн хурд" МУУХ-той хамтран ажиллахаар болжээ.

"Түмний хурд" нийгэмлэг нь Монгол адууг дэмжих чиглэлээр ажилладаг бөгөөд Монгол адууны чансааг тогтоох уламжлалт уралдааныг жил бүр хийдэг заншилтай. Тэгвэл энэ удаад Монгол төрийн наадамд гурвантаа түрүүлж, Монгол адууны ид хавийг гайхуулсан Дархан түмэн эх халзан морины хөшөөт дурсгалыг бүтээж адуу болж тэнцсэн төрсөн нутагт нь мөнхлөх  буянт ажилдаа хамцуй шамлан оржээ.

Хөшөөг уран барималч Н.Цогмагнай бүтээж буй бөгөөд ирэх сарын 20-ны бэлгэт сайн өдөр олны хүртээл болгож, соёолон, их насны морьд уралдуулах гэнэ.

Монгол түмний бахархалт хүлгийг мөнхжүүлж, буян заяаг нь хурайлан дуудах буянт үйлсэд оролцохыг хүссэн  хэн бүхэн  98110365, 88014738 дугаарын утсанд холбогдож хандив өргөх боломжтой гэсэн шүү.

Эрхэм та бүхнийг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.

Б.Хастөр


4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 168.235.206.230

    Ёстой буянтай ажил болох нь дээ.

    Reply
  • 103.242.46.45

    Mash saihan ajil baina. Demjij bna ene ih hurdan hulgiin buynaar nutag orond mine olon hurd toroh boltugai hurai hurai hurai

    Reply
  • 27.123.213.53

    Hongor halzan mori bol 20-r zuund tursun tsuuhun heden hovorhon hurdalsan gaihamshig hulguudiin neg mun. Ene uh buyantai ajil boloh ni damjiggui ee6 Tursun nutagt n hushuuug n deer uyed Mendiin Zenee agrsan barina geed 90 heden ond yrij baisan sanagdaj baina. Zaluuchuud mundag bainaa nutag ornoo gsen setgeleer zuv zuitei saihan ajil sanaachiljee. Sanaa zuv bol zaya zuv gej ene dee

    Reply
  • 203.91.115.38

    Энэ яасан сайхан мэдээ вэ ! Оролцох юмсан

    Reply