Морин уралдаан, морь унахын ач тусын талаар хичээл заажээ

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 10 -нд

ММСУХ-ны Ерөнхийлөгч Цогтын Батсайхан удирдах ажилтны V зөвлөгөөний үеэр тавьсан илтгэлдээ : ”Монгол наадам, морин уралдаан хийгээд түүгээр дамжсан үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд холбоо анхаарч ажиллана. Ялангуяа та бидний залгамж халаа болсон хүүхэд багачууддаа морь унахын ач тус, монгол наадмын үнэ цэнийн талаар таниулж, цаашлаад ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах хүртэл арга хэмжээг авах болно” хэмээн дурьдаж байсан. Энэ зорилт хэрэгжиж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн 52-р дунд сургуулийн 300-гаад  сурагчдад ММСУХ-ны хүндэт тэргүүлэгч, СГЗ түүхийн ухааны доктор А.Баярмагнай, ажлын албаны дарга Б.Батбаатар нар “Эрийн гурван наадмын үүсэл хөгжил, үндэсний морин уралдаан, морь унахын ач тус, адууны эдлэл хэрэглэлийн” тухай хичээл заасан байна. Адууны эдлэл хэрэгслийн тухай хичээлийг бодит үзүүлэн ашиглан тайлбарласан нь сурагчдын анхаарлыг ихэд татаж, хичээлийн төгсгөлд явуулсан АХА тэмцээний үеэр тэр төрлийн асуултанд илүү сайн хариулж байсан гэнэ.


Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жил ММСУХ-ын тэргүүлэгч, СГЗ сэтгүүлч Л.Цагаандалай мөн энэ төрлийн сэдвээр хичээл зааж байжээ.

ММСУХ цаашдаа үндэсний спорт, тэр дундааа морин уралдааны талаарх суурь мэдлэгийг түгээх ажлаа эрчимжүүлэхээр холбогдох яаманд хандана гэнэ.

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна