ММСУХ-ны төлөөлөгчид Ордосыг зорилоо

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 05 -нд

ММСУХ-ны анхдугаар цахим хурлаар яригдсан туршлага судлах аялал биеллээ оллоо. ММСУХ-ны болоод орон нутгийн төлөөлөл 36 хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн байна. Хөрш зэргэлдээ Хятад улсын морин уралдааны туршлагаас хуваалцаж, Чингис хааны онгон бүхий Ордос хоттой танилцах уг аялалд 21 аймгийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд багтжээ. Бид энэхүү аяллын тухай мэдээ мэдээллийг уншигч танд цаг тухайд нь хүргэж байх болно.

Дашрамд дурдахад ММСУХ туршлага судлах аяллыг тогтмолжуулах бодолтой байгаа аж.

Д.Солонго

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна