ММСУХ-ны удирдлагууд Г.Батхүү агсны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 21 -нд

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч, үндэсний морин спортод хүнд гарз учраад байгаа билээ.

Монгол төрийн наадамд дээд гурван нас түрүүлгэн, адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг ханатал мэдэрч, басхүү залуу хойч үедээ үлгэрлэсэн түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Галбадрах, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, адуу судлаач доктор А.Баярмагнай, ММСУХ-ны тэргүүлэгч сэтгүүлч Л.Цагаандалай, ажлын албаны дарга Б.Батбаатар нарын ММСУХ-ны төлөөлөгчид гэрт нь очиж,  эмгэнэл илэрхийлжээ.

Тэд монголын мянга мянган уяачдыг төлөөлж чин сэтгэлийн гүнээс эмгэнэл илэрхийлээд Г.Батхүү агсны морин спортын хөгжилд оруулсан үлэмж хувь нэмрийг үргэлж дурсаж явахаа илэрхийлсэн байна.  

ММСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна