Төвийн бүсэд эхний аравт хурдалсан их насны морьд

2019 оны хамгийн анхны бүсийн уралдаан 5-р сарын 12-ны ням гарагт Хүйн долоон худагт болсон.  ММСУХ-ны 7-р их хурлаар баталсан шинэ дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж буй уг уралдааны их насны морьдын сэрвээний өндөр 141,0 сантиметрээс илүүгүй байх учиртай. Их насны морьдын уралдаанд 117 хүлэг бүртгэгдснээс сэрвээний өндрөөр 15 , өөрсдийн саналаар таван морь замаас буцаж, гарааны зурхай руу 97 нь хөдөлсөн юм. Ингээд барианд ороход

1.Цолмонбаатарын Өсөхбаатар хүүгийн унасан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, Нийслэлийн Алдарт уяач Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн Төгс бор.


2.Пүрэвсүрэнгийн Пүрэвбатын унасан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т.Галбадрахын бор.


3.Буянравжихын Буянтөгсийн унасан Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Шаравын Мөнгөншагайн Залуу зээрд


4.Цэнджамцын Баярбатын унасан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ууганбаярын халтар.


5.Баттөрийн Төрболд хүүгийн унасан Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул МУ-ын Алдар уяач Занабазарын Батбаярын хээр.


6.Пүрэвийн Баяржавхлангийн унасан Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Амармөнхийн Ууганбаярын цавьдар.


7.Хашчулууны Чинбатын унасан Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Нийслэлийн Алдарт уяач Чимэддоржийн Хишигбаатарын шар хээр.


8.Далайн Тэмүүжингийн унасан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэндийн Энхтайваны цавьдар.


9.Мөнхнайрамдахын Далайбаян хүүгийн унасан Увс аймгийн Түргэн сумын уугуул аймгийн Алдарт уяач С.Анхбаярын цавьдар халзан.


10. Баянмөнхийн Мөнх-Эрдэнэ хүүгийн унасан Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжавын цоохор тус тус эхний аравт хурдалжээ.


Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна