Төвийн бүсийн уралдааны бүртгэл 10, 11 нд хийгдэнэ


2019 оны анхны бүсийн уралдаан энэ сарын 12 нд Хүйн долоо худагт болно. ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, анхны Ерөнхийлөгч Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон  зарлагдсан энэ удаагийн төвийн бүсийн уралдааны зохион байгуулах комиссын хуралдаан өчигдөр ММСУХ-ны байранд боллоо. Энэ үеэр уралдааны зохион байгуулалт хийгээд ялгах арга  баримтлалын талаар зөвшилцөн  нэгдсэн ойлголтонд хүрч, эцэст нь бэлтгэл ажилтай танилцахаар Хүйн долоо худгийг зорьсон юм.


Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдааны бүртгэл 10, 11-ний өдрүүдэд Өлзийт хороолол дахь 59-р сургууль дээр /10-18 цагийн хооронд/ явагдана.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна