Аймгийн Алдарт уяач Д.Чулуунбаатар: Хонгор азарганы маань долоон төл бүс, аймаг, сумын наадамд түрүүлсэн


Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Дамдинсүрэнгийн Чулуунбаатарыг өнөөдөр уншигч та бүхэнтэй уулзуулж байна. 1947 оны хавар Цагаан тэмээтийн говиос буцах отрын замд эхээс мэндэлсэн тэрээр хүний их эмч мэргэжилтэй. Монголын эмч нарын III их хуралд төлөөлөгчөөр сонгогдож, Эрүүлийг хамгаалах яамны Хүндэт жуух бичгээр гурвантаа шагнагдан, VI,VII таван жилийн гавшгайчаар шалгарч байсан тэрээр “Аавынхаа уясан морийг унаж хурдлуулан наадамд хамт явдаг байсан нь хожмоо морь уяхад нөлөөлсөн байх” хэмээн уяачийн замналаа тодорхойлсон.
Сүхбаатар, Хэнтий аймгийн тэгш ойд хүрэн морио түрүүлгэж, 2000-гаад оны эхэн үеэр шуугиулж явсан энэ эрхэм 1995 оноос эхлэн морь уяж, 2005 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болжээ. Түүний хурдан хонгор азарганы үр төлүүд улс, бүсийн уралдаанд айрагдан алдрыг нь мандуулж, уншигчид Асгатын Чулуунбаатар гэгчийг эчнээ таних болсон биз ээ. Ингээд эрүүл мэндийн хувьд сайнгүй байсан хэдий ч манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцсаныг хүргэж байна.

Асгат сумын хурдан адууны суурь болсон гурван том угшлын нэг Лхамсүрэнгийн хар азарганы бие төл хонгор азарганы тань талаар яриагаа эхэлье. Хурд тарьсан буянт хүлгийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч.
-Батын Лхамсүрэнгийн хар бол манай сумын зартай азаргануудын нэг. Сүүлийн үед Лхамсүрэнгийн хар, Махбуриадын улааны угсаатай адуунууд л голдуу хурдалж байна.Миний хонгор азарга бол Лхамсүрэн гуайн адуу. Эцэг нь хар азарга, эх нь тэдний хонгор гүү. Би хаврын уралдаанд таваар давхисан хавчиг азарга аваад олигтой явуулж чадаагүй ээ.
Лхамсүрэн гуай танай хамаатан гэдэг үнэн үү?
-Миний төрсөн эгчтэй суусан хүн. Тэгээд хар азарганыхаа төл хонгор азаргыг миний дүүд бэлэглэхээр нь би худалдаж авсан юм. Миний муугийнх байсан уу, уяаг нь олоогүй юу тэр хонгор азаргыг би давхиулж чадаагүй. Нэг жил гайгүй хурдан байсан ч хүүхэд нь ойчоод уралдаж чадаагүй. Гэхдээ хонгор азарга өөрөө айрагдаагүй ч үр төлүүд нь аймаг, сумын наадамд олон түрүүлсээн. Би андуураагүй бол хонгор азарганы долоон төл аймаг сумын наадамд түрүүлсэн байдаг юм.
Хүрэн морь... Өөр
-Хязааландаа аймгийн наадам болон сумын 80 жилийн ойд түрүүлээд Дамбын Хишгээд зарагдсан хээр үрээ байна. 2006 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон зүүн бүсийн уралдаанд соёолондоо дөрвөөр давхисан.
Эрдэнэтийн бүсэд аман хүзүүддэг мөн үү?
-Мөн мөн. Улсын наадамд долоолоод, Эрдэнэт хотын 30 жилийн төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, Хэнтийд дөрвөлсөн. Нас нийлээд 2009 онд Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд гуравт давхисан. Түүнээс гадна Эрдэнэт, Өвөрхангайд болсон бага наадмуудад олон айрагдсан байна лээ.
Хээр морь эзнээ олонтаа баярлуулсан байх аа.
-Улсын цол авахад нь зохих хувь нэмрээ оруулсан л байх. 15 сая төгрөгөөр аваад явсан юм.
Хонгор азарганы үр долоон өөр гүүний төл сум, аймгийн наадамд түрүүлсэн гэж байсан. Тэднээсээ танилцуулаач?
-Сумын наадамд дөрвөн удаа аман хүзүүдсэн хонгор азарга байна. Аймгийн наадамд түрүүлж ирээд жаахан халгиад гуравлачихсан юм. Миний энэ хонгор азарга уг нь их хурдан адуу. Аймагт түрүүлж ирээд айрагдсаных нь дараа жил унасан хүүхэд нь “Даагаа нэхнэ” гээд дахиад уралдсан юм. Нэг их бороотой жил. Тэгсэн халтирч унаад айрагдаж чадаагүй. Хүүхэд нь ирээд, “Миний морь яг айрагдах байсан” гээд уйлаад байсан. Одоо 15-тай азарга бий.
Том хонгорын төл бас нэг хээр даага сумандаа бараагүй хол түрүүлээд, аймгийн 60 жилийн ойд дөрвөөр давхисан. Жаахан хүүхэд унасан юм. Нөгөөх нь чинь сум шигээ санасан байх колонкийн зүүн тал хүртэл хөтөлсөн. Бараг барианд ортол гэсэн үг шүү дээ. Тэгээд суугаад дөрөвт баригдсан юм. Хүүхэд нь ирчихээд “Даагаа айраггүй болгочихлоо гэж айлаа” гэж байсан. Тэр үрээг Максын Ганбаа аваад улсад хүүхэдгүй зургаагаар давхиулаад, аль бүсэд гэлээ аман хүзүүдүүлсэн гэсэн. Мөн хонгор азарганы төл хонгор адууг манай сумын Нямбуугийн Хүдэрчулуунд өгсөн нь аймагт лав нэг удаа түрүүлсэн.
Улаан гуайд очдог чинь хонгор азарганы төл мөн үү?
-Мөн мөн. 2003 онд Хэнтийн 80 жилийн ойд явахад манай хоёр хүү сумандаа үлдээд хонгор даагаа уяж, түрүүлгэсэн юм. Түүнийг нь Улаан сайд аваад Хулан хонгор гэж нэрлэн, 2006 оны зүүн бүсэд соёолон гурваар давхиулсан. Хонгор азарганы төл, хүрэн морины төрсөн дүү хонгор морийг би баздаа бэлэглэсэн юм. Түүнийг бас Улаан авсан гэсэн. Гэхдээ яаж давхисныг нь мэдээгүй ээ.
Хоёр аймгийн ой, сумынхаа түүхт 80 жилийн ойд түрүүлсэн хүрэн морь тань хонгор азарганы хэд дэх төл юм бэ?
-Манайд ирсээр гарсан анхны төл нь байх шүү. Эх нь манай аавын Сүхбаатар сумын угшилтай хонгор азарганы төл хүрэгч гүү байсан юм. 1996 оны намар орой есөн сард гарсан хэнз унага болохоор нь бага насанд нь уяагүй. 2002 онд долоотой морь анх уяад Их уулын тахилгад 247 моринд түрүүлээд, аймгийн 60 жилийн ойд бас түрүүлсэн. Хойтон жил нь наймтай морь Хэнтий аймгийн 80 жилийн ойд түрүүлээд тэгээд л нэрд гарсан даа.
Их уулын тахилгад 250 шахам морь мордож, аймгийн 60 жилийн ой өтгөн болсон уу?
- 500-гаад (475 морь уралдсан гэсэн албан мэдээ байдаг) морь мордсон. Тэгээд миний хүрэн морь түрүүлж, Халзангийн Магсарын улаан аман аман хүзүүдэн, Орлой хонгор гурвалсан. Дөрөв, тавд хоёр хонгор морь орж байсан санагдана. (Энэ уралдааны айргийн дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач И.Намжилын хонгор, айргийн тавд Гансүхийн хонгор тус, тус хурдалж байжээ)
Хүрэн морио түрүүлнэ гэж бодож байсан уу?
-Их уулын тахилгад түрүүлээд, сунгалтанд гайгүй байсан болохоор найдаж л байлаа. Аймгийн 60 жилд түрүүлэхэд нь “УАЗ-469”-өөр байлсан юм. Тэр жил анхны машинаа аваад дараа жил нь Хэнтий аймгийн 80 жилийн ойд түрүүлж, хоёр дахь машинаа авсан.
Тэр үедээ мундаг том бай биз.
-Өө, тэгэлгүй яах вэ. Одоо ч машины бай шагналтай уралдаан ховор л болох юм байна шүү дээ. Хэнтий аймгийн 80 жилийн ойд манай Сүхбаатараас олон уяач очиж, таван түрүү, найман айргийг нь авч байсан юм.

Азарганаас бусад насны түрүүг Сүхбаатарчууд авсан биз дээ.
-Тэгсэн. Азарганд Ухна Манлайн халиун азарга таваар давхисан.
Сүхбаатар аймгийн 60 жилийн ойд бас нэг даага айрагдсан санагдах юм. Би андуураад байна уу?
-Тийм, тийм. Суманд түрүүлсэн хээр даага аймгийн ойд дөрвөөр давхисан.
2004 онд хүрэн морь яаж давхисан бэ?
-“Их хурд-3” уралдаан болсон жил. Бид “Их хурд”-ын урилга авчихаад морио ачаад явсан Эрдэнэ сумын цаахнатаа Баян давааны орчим морь маань машинаас үсрээд сүйд болсон. Тэр хэсгийн зам их долгиотой юм билээ. Тэгсэн нөгөө ааштай морь чинь үсрээд, энд тэндээ ураад хаячихсан байсан. Тэгээд олигтой уралдаж чадаагүй.
Олигтой уралдаж чадаагүй гэхийг бодоход мордуулжээ дээ.
-УИХ-ын гишүүн Ч.Улаан “Манай нутгаас хурдан морь ирсэн” гэж хэлээд баахан хүн хүрэн морийг харахаар ирчихсэн байсан. Уг нь ч тархинд гарсан юм л даа. Жаахан хүүхэд тавьчихсан чинь тархинд явж байснаа таварцаглаадахсан ойччихдог юм. Хүүхэд нь гайгүй, өөрөө туйлаад алга болсон. Хөөж туугаад арайхийн барьсан чинь эмээл нь хэмхэрчихсэн. Тэгээд жаахан хүүхэд болохоор зайдан мордуулж чадаагүй.
2004 онд “Их хурд”-аас өөр газар уралдаагүй юу?
-Уралдаагүй.
10-тай морь хаана, хаана уралдсан бэ?
-Тэр жил манай сумын 80 жилийн ой тохиож, хүрэн морь, хээр хязаалан хоёул түрүүлсэн. Сумын наадмын дараа хээр үрээ аймагт ахиад түрүүлсэн. Хүрэн морь бол дахиж уралдаагүй. Дараа жил нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой гээд улсын наадамд аваад явсан. Хөлнөөсөө болоод сайн давхиагүй, хүүхэд нь ч шахаагүй байна лээ. Тэгээд дундуур цогиод ирсэн. Түүнээс хойш бараг уралдаагүй дээ.
Энэ алтан шар жолоог аль уралдаан дээр өгсөн юм бэ?
- Хэнтийд түрүүлэхэд нь “Түмэн эх” цол өгч гэрэгэ, алтан жолоо хадгалуулсан. Гэрэгэ нь хүүгийнд бий.
Хүрэн морь одоо бий юу?
- Бий бий. Энэ жил 22 нас хүрч байна. Овооны Их ууланд нь сэтэрлэсэн. Саяхан нэг очиж харсан гайгүй толиотой байна лээ. Нэлээд хэдэн жилийн өмнө Их уулын тахилгын үеэр сэтэрлэчихсэн юм. Миний хүрэн морь залуугийн ааштай, их маягтай адуу. Сав л хийвэл булгина. Гэхдээ унасан хүүхдээ туйлахгүй. Том хүнд бол аашаа гаргана.
Эндээс ч олон адуу улс, бүсэд гарч уралдсан даа. Ид хурдан байхад нь авъя гэдэг санал тавьж байгаагүй юу?
- Лав Билэгдэмбэрэл нэг ирсэн. Сумын 80 жилийн ойтой жил ирэхээр нь “Өвөө нь ойдоо уралдуулна аа, наана нь өгөхгүй” гэсэн юм.
Таныг залган морь уях дараагийн залуус бэлтгэгдэж байна уу?
- Хөдөө нэг хүү бий. “Морь унах хүүхэд олдохгүй юм” гэдэг байсан. Харин долоон настай хүү нь моринд дуртай, ноднингоос номхон морь унаж байгаа.
Бие барагтай ч бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Хүрэн морины унаач байсан зээ хүү минь одоо морь уядаг болсон. Ноднин Их уулын тахилгад хоёр морь түрүү, аман хүзүүнд хурдалж, сумын наадамд хонгор халзан хол түрүүлж ирээд хүмүүсээс үргээд дөрвөөр орсон. Тэр л их сайхан санагдсан даа.
Ийм дурсамжит наадам олон байх болтугай. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна