Хурдан морины салбар хорооныхон ММСУХ-д зочлов

Монголын морин спорт, уяачдын холбооны 2019 сарын 01 дүгээр сарын 24-ны өдрийн VII Их хурлааc шинэ монгол адуу, монгол адууг зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэсний дагуу сэрвээний өндөр хэмжих багаж нийлүүлэх нээлттэй тендер зарлахад хоёр аж ахуй нэгж үнийн санал ирүүлсэн байсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ сонгон шалгаруулалтын ажлын хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооны дарга, хурандаа Ж.Болдбаатар, нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Галбадрах нар ММСУХ-ны байранд биечлэн ирж тус аж ахуй нэгжүүдийн нийлүүлэх багаж төхөөрөмжийг үзэж танилцлаа. Мөн холбооны бодлого, үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал бодлоо солилцсон байна

Д.Ирмүүн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна